
Хэд хоногийн өмнө Увс аймгийн Тариалан сумын иргэд Улаанбаатар хотод ирсэн. Тэд одоо ч буцаагүй байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Д.Нямхүү, Т.Мэндсайхан нарын УИХ-ын гишүүний тангаргыг өргүүлэх ёстой гэж үзсэн төдийгүй Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлсэн юм. Улмаар өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандсан. Тэгвэл дээрх иргэд Увсаас сонгогдсон Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг гишүүнээс нь эргүүлэн татах хүртэл Улаанбаатараас явахгүй гэдгээ мэдэгдлээ. Бүр хоёр хэсэгт хуваагдан суулт хийхээр болжээ. Тэдний зарим нь Төрийн ордны гадаа суулт хийх бол нөгөө хэсэг нь СЕХ-нд суух юм байна. Ямартай ч Тариалан сумын иргэд Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг гишүүнээс нь эргүүлэн татах хүртэл Улаанбаатараас явахгүй гэж байгаа юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (15)