
Шинэ он гарахад сар хүрэхгүй хугацаа үлдсэн байхад гурван аймаг одоогоор 2014 оны төсвөө батлаагүй байгаа. Тэгвэл өнөөдөр төсвөө батлаагүй Дорнод аймгийн Засаг даргад МАН-аас нэр дэвшихээр яригдаж байсан П.Мөнхтөрийг хуулийн байгууллагаас баривчилжээ. Чухам ямар шалтгаан, үндэслэлээр баривчилсан нь тодорхойгүй байгаа ч улс төрийн зохион байгуулалтай гэх яриа тархаад байна. П.Мөнхтөрийг МАН-ын бүлгийн хурал дээр сууж байхад нь ийнхүү баривчилсан юм байна. Уг нь өнөөдөр Дорнод аймгийн ИТХ-аар ирэх оны төсөв болон Засаг даргын асуудлыг хэлэлцэх байжээ. Гэсэн ч МАН-аас Засаг даргад нэр дэвших байсан хүнийг баривчилсан тул дахин ИТХ нь саатсан байна.
Одоогоор тус аймгийн Засаг даргын орлогчоороо аймгийн АН-ын дарга Цэрэнчимэг ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл (1)