Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Архангай аймагт ажиллаж байна. "Оны шилдэг тууз хайчлагч" номинацид нэр дэвшвэл 200 хувийн саналаар шалгарч мэдэх тэрээр ТҮЦ машиныг суурилуулах ёслолд оролцсон зургаа өөрийн твиттер хуудаснаа байршуулжээ. Ийнхүү тууз хайчилснаар ТҮЦ машиныг 21 аймагт зэрэг нээж байгаа бөгөөд Ерөнхий сайд энэ үеэр аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч байгаа гэнэ шүү.

Сэтгэгдэл (2)