
Өнөөдөр 13.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан. Гэтэл гишүүдийн ирц бүрдээгүйгээс болж уг хурал хойшиллоо. Уг нь өнөөдөр нийгийн гол стресс болоод буй Агаарын бохирдлын талаар ярилцаж энэ чиглэлийн хуулийн хэлэлцүүлгийг хийх байсан ч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс бусад нь уг асуудлыг тоосонгүй.
Т.Энхэлээ