Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам Солонгосын монголч эрдэмтдэд зориулан ЭСЯ-нд 11 дүгээр сарын 29-нд хүлээн авалт зохион байгуулав.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг арга хэмжээнд Солонгосын Монгол судлалын нийгэмлэгийн тэргүүн Ким Хон Жин, Данкүкийн их сургуулийн Гадаад хэлний сургуулийн захирал Ли Сөн Гю, монгол хэлний танхимын эрхлэгч Сөн Бен Гү, Солонгосын монголч эрдэмтэд болон ГХЯ-ны албаны хүмүүс, Өргөмжит консулууд, мөн Данкүк, Гадаад хэлний их сургуульд багшилж буй монгол багш, профессор, хэвлэл мэдээллийнхэн, ЭСЯ-ны дипломат ажилтнууд оролцов.

Элчин сайд Б.Ганболд арга хэмжээг нээж үг хэлсэн үгэндээ БНСУ-д Монгол судлалыг хөгжүүлэх, монголыг сурталчлан таниулахад Монгол судлалын нийгэмлэг, монголч эрдэмтэд, судлаачид чухал хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэж, энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол судлалыг дэмжих сан байгуулагдсан, мөн Данкүкийн их сургуульд монгол хэлний танхим байгуулагдсны 20 жилийн ой болж буй зэрэг үйл явдал тохиож байгааг онцлов.

Нийгэмлэгийн тэргүүн Ким Хон Жин Монгол
Улсын төр, засгийн зүгээс монголч эрдэмтдэд анхаарал тавьж дэмжлэг
туслалцаа үзүүлэхээр болж буйд талархал илэрхийлээд цаашид нийгэмлэгийн
зүгээс эрдэм шинжилгээний ажил, судалгааны агуулга, хэлбэрийг өргөжүүлж
ажиллахаа илэрхийлэв.
Арга хэмжээний үеэр Монгол судлалын нийгэмлэгээс эрдэм шинжилгээний бүтээлийн эмтхтгэл болон монголч эрдэмтдийн бүтээлийн дээжээс Элчин сайдад гардуулав. Зочид монгол үндэсний урлагийн тоглолт үзэж сонирхлоо. БНСУ дахь Монгол судлалын нийгэмлэг нь 1990 онд байгуулагдсан бөгөөд Солонгосын 280 гаруй монголч эрдэмтэн, судлаачдыг эгнээндээ нэгтгэж байна.