
Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нараас сонгуулийн үеэр 100 мянган төгрөг авсан иргэд нийслэлд ирж Сонгуулийн хуулийн хэрэгжүүлэхийг шаардаж эхлээд байгаа. Тэд СЕХ-ноос авсан тус бүр нэг сая төгрөгийг буцаан өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Хэдийгээр энэ асуудлыг шат шатны шүүхээр хэлэлцэж мөнгө тараасан зарим хүмүүст ял, торгууль ногдуулаад байгаа ч УИХ-ын гишүүний бүрэн эрх, гомдол гаргасан нэр дэвшигчдийн хэнийх нь зөв, бурууг СЕХ шийдэлгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл тэдгээр хүмүүс СЕХ-ноос хариу өгөх хүртэл Улаанбаатараас явахгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Тиймээс СЕХ энэ асуудлыг дариу хэлэлцэж энэ долоо хоногт багтааж хариу өгөхөөр ажиллаж байгааг эх сурвалж мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)