
Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өчигдөр болж, Зүүн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлаар ажиллаж байсан, АН-аас нэр дэвшсэн С.Ганбатыг томилжээ. Мөн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн Ц.Жанлавыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Уг нь ИТХ дахь МАН-ын бүлгээс өчигдөр П.Мөнхтөрийг Засаг даргад нэр дэвшүүлнэ гэж байсан ч АТГ-аас саатуулаад байгаа юм. Түүнийг Автотээврийн газрын даргаар ажиллаж байхдаа үндэслэлгүй
хураамж авсан, хот хоорондын автобус тээврийн ажилд оролцсон хэрэгт
буруутгасан байна. Мөн "Петрочайна Дачин Тамсаг"-тай холбоотой хэргээр саатуулсан гэх мэдээлэл ч байна.
Ямартаа ч 2014 оны төсвөө баталж чадахгүй байсан Дорнод аймаг шинэ Засаг даргатай болжээ. Гэхдээ ИТХ-ын энэ шийдвэрийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг батлажилсы дараа шийдвэр хэрэгжиж эхлэх юм.
Сэтгэгдэл (1)