Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН хууль зөрчиж, дөрвөн аймгийн үйл ажиллагааг будлиантуулсан гэв

2013-12-04
0
ЖИРГЭХ
Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Дундговь аймгуудад үүсээд байгаа асуудалтай холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Хуралд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат  оролцлоо.
    indexГовь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Дундговь аймгуудад үүсээд байгаа асуудалтай холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Хуралд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат  оролцлоо.

2014 оныг босгыг алхахад сар хүрэхгүй хугацаа үлдсэн байхад сандал, суудлын асуудлаас төсвөө батлаагүй, үйл ажиллагаа нь жигдрээгүй дөрвөн аймаг байна. Үүнд Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Дундговь аймаг багтаж байгаа юм. Орон нутгийн сонгуульд тус аймгуудад МАН олонхи болсон. Тийм учраас Засаг даргаар нь МАН-ын хүн томилогдох ёстой. Гэтэл АН-ын зүгээс дээрх аймгуудын Засаг даргаар МАН-ын хүнийг ажиллуулахгүй гэж янз бүрийн хууль бус аргыг хэрэглэж байна хэмээн тус намын бүлгийн дарга Н.Энхболд хэлэв.

Тухайлбал Хөвсгөл, Дорнод аймаг жилийн турш Засаг даргагүй шахам байсан, улмаар саяхнаас Засаг даргыг томилох тухай асуудал хөндөгдөх үед тухайлбал, Дорнод аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга П.Мөнхтөрийг ямар ч шалтгаангүйгээр хуралдаж байхад нь уржигдар аймгийн Цагдаагийн газраас баривчилсан зэрэг асуудал үүсээд байгаа. П.Мөнхтөр нь аймгийнхаа Засаг даргад нэр дэвшихээр яригдаж байсан аж. Тиймээс улстөрийн захиалгаар түүнийг баривчилж, Дорнод аймагт Ардчилсан нам Засаглалаа тогтоохын тулд хууль хүчний байгууллагынхныг ашиглаж хууль бус ажиллагааг эрчимжүүлж байна гэж тус аймгийн МАН-ын гишүүд үзэж байгаа аж.

Тэд энэ талаар үргэлжлүүлэн ярихдаа “Дундговь аймагт Засаг даргыг томилсон ч орон нутаг дахь улстөржилт үргэлжилсээр, ИТХ нь хоёр талцаж маргалдсаар байна. Говь-Алтай аймгийн хувьд АН-ын удирдлагын зүгээс ЗГХЭГ-ын дарга нараар дамжуулан шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулж, улстөрийн эрх мэдлээ нэмэгдүүлэх хэрэгсэл болгосноос өнөөдөр 2008-2012 онд ажиллаад бүрэн эрх нь дуусгавар болсон ИТХ хуралдаж, ирэх оны төсөв хэлэлцэж байх жишээтэй. Энэ мэт замбараагүй, холион бантан болсон асуудлуудыг нэн даруй шийдэхгүй бол орон нутагт засаглалын хомсдол нүүрлэж, тухайн орон нутаг хөгжих, ард түмнийх нь амьдрал сайжирч, тайван амгалан амьдрах ямар ч боломжгүй болж байна” гэв.

Үүсээд буй нөхцөл байдлын талаар аймаг бүр дээр МАН-ын бүлгээс доорх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэв.

Говь-Алтай аймаг

 Говь-Алтай аймагт Орон нутгийн сонгуулийн зарим тойрог, жагсаалтаар нэр дэвшигчид зэрэг 17 хүнийг дахин сонгох сонгууль болох ёстой аж. Гэвч хууль эрх зүйн зохицуулалт байхгүй, 2012 оноос өмнө ажиллаж байсан ИТХ нь шийдвэр гаргаад байгаа зэрэг асуудал үүсчээ.

Энэ талаар тэдярихдаа "Тус аймагт таван тойрогт дахин сонгууль явуулах, намын нэрийн жагсаалтаар аймаг даяар дахин сонгууль явуулах шийдвэр гарсан. Тус аймагт 2008-2012 онд ажилласан иргэдийн хурал нь үйл ажиллагаа явуулах юм уу, 2012 оны сонгуулиар байгуулагдсан иргэдийн хурал нь үйл ажиллагаа явуулах уу гэдэг нь маргаантай болчихоод байна. Уг нь Улсын дээд шүүхийн шийдвэрээр 2012 онд байгуулагдсан иргэдийн хурал нь бүрэн ажиллах боломжтой. 18 хүн ажиллана. Гэтэл аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон Засгийн газрын хэрэг эрхлэх газраас очсон бичгийн дагуу энэ 35 төлөөлөгчийг хүчингүй болгоод 2008-2012 онд ажиллаж байсан төлөөлөгчид гарч ирээд сонгуультай холбоотой асуудал шийдээд эхэллээ. Тэгээд энэ аймагт хоёр иргэдийн хурал гарч ирчихээд хэн нь дарга, хэн нь ажилтан болох нь мэдэгдэхээ байчихаад байна. Аймгийн хэмжээнд дахин сонгуулийг ямар төсвөөр, хэзээ зохион байгуулах, шийдвэрийг хэрхэн гаргах талаар тодорхойгүй байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2008-2012 оны ИТХ-ын төлөөлөгчдийн эрхийг сэргээх шийдвэрийг гаргасан. Гэтэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгийн гарын үсэгтэй  2012 оны сонгуулийн сонгогдсон төлөөлөгчид болох 18 хүн эрх зүйн чадамжтай учраас шийдвэр гаргаж болно гэсэн бичгийг мөн хүргүүлсэн. Энэ дунд нь орон нутаг хүнд байдалд орсон байна. Энэ асуудлыг СЕХ, Засгийн газрын хэрэг эрхлэх газар шийдвэрлэх шаардлагатай байна” гэлээ. Тус аймагт дахин сонгууль ирэх оны нэгдүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулахаар товлогдоод байна.

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу дахин сонгууль явуулах тохиолдолд түүний товыг СЕХ тогтоож, зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр УИХ-д оруулж шийдвэрлүүлдэг хуультай. Гэтэл аймгийн сонгуулийн хороо товыг ирэх нэгдүгээр сарын 19-нд хэмээн зарлаж, орон нутгийн төсвөөс сонгуулийн зардлыг гаргуулахаар зэхэж байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа юм. 2014 оны улсын төсөвт Говь- Алтай аймгийн дахин сонгуулийн зардал тусгагдаагүй байгаа нь уг сонгуулийг явуулах боломжгүй гэсэн үг. Иймд Сонгуулийн ерөнхий хороо үүссэн нөхцөл байдалд ажиглагчийн байр сууринаас бус хуулиар хүлээсэн үүргээ сахин биелүүлж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллах хэрэгтэй.

  Дорнод аймаг

Дээрх дөрвөн аймгаас нөхцөл байдал хамгийн хурцадмал байгаа нь Дорнод аймаг. Өнөөдрийг хүртэл Засаг даргаа томилж чадаагүй тул төсвөө ч хэлэлцэхгүй өнөөдрийг хүрсэн. Харин өчигдөр ИТХ-аар төсвөө хэлэлцэх гэж байх үед нь МАН-аас аймгийн Засаг даргад нэр дэвших гэж байсан П.Мөнхтөрийг баривчилсан нь шуугиан дэгдээгээд байна. Уг нь П.Мөнхтөрийг Дорнодын ИТХ-ын МАН-ын бүлгийнхэн олноороо дэмжиж байсан бөгөөд нэр дэвших боломжтой ганц хүн хэмээж байжээ. Тиймээс П.Мөнхтөрийг гэнэт ийнхүү баривчилснаас болж 2014 оны төсвийг хэлэлцэх байсан хурлаа хаяж гарцгаасан байна. Өмнө нь МАН-ын бага хурлын дараа Д.Анандбазарыг АТГ-ынхан баривчилж байсантай энэ үйл явдлыг зүйрлэн ярьж байна. Яг Засаг даргаар нэр дэвших хурлын үеэр нь баривчилсан нь цаанаа зохион байгуулалттай гэж үзэх хүн МАН-ын гишүүд үзэж байна.

Дундговь аймаг

Өнгөрсөн оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Дундговь аймагт МАН олонх болсон. ИТХ 35 төлөөлөгчтэй байх ёстойгоос нэг төлөөлөгч нас барсны улмаас нөхөн сонгууль явагдсан ч одоогоор тэрхүү сонгуулийн үр дүн баталгаажаагүй буюу ИТХ 34 төлөөлөгчтэй байна. Хэдийгээр МАН 19 төлөөлөгчтэй байсан ч хоёр төлөөлөгч АН-ын талд үйлчилснээс 17, 17 харьцаатай болж, хурлын үйл ажиллагаа гацаанд оржээ. ИТХ-ын үйл ажиллагаанаас болж Засаг даргын асуудал шийдэгдэхгүй явсаар энэ оны хоёрдугаар сард С.Сүхбаатарыг Засаг даргаар томилсон. Түүнээс хойш цөөнх болсон аймгийн АН-ын зүгээс байнга л Засаг даргыг огцруулна, бид ИТХ-д олонх болно гэсэн улстөрийн санаархал, үйлдлээ тасалдуулалгүй явсаар ирсэн гэж МАН-ын бүлгийнхэн хэлж байна. Ингээд өнгөрсөн 11 сарын 25-нд аймгийн ИТХ дахь АН, "Шударга ёс" эвслийн нэг, бие даагч хоёр хүний нийт 17 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаж, аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулах шийдвэр гаргажээ. Уг хурал ирц хүрээгүй, хууль бус болсон тул хүчинтэй гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байгаа аж.

 Хөвсгөл аймаг

Орон нутгийн сонгуулийн дүнгээр аймгийн ИТХ-ын 41 мандатаас Монгол Ардын Нам-23, Ардчилсан нам 18 суудал авсан. ИТХ-ын анхдугаар хуралдаан 2012 оны 11 дүгээр сарын 28-нд хуралдаж, аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг сонгож, батламжпуулахаар Ерөнхий сайдад уламжилсан ч Ерөнхий сайд Н.Аптанхуяг Л.Ганболдыг томилохоос татгалзаж байгаагаа мэдэгджээ. ИТХ гурван удаа Л.Ганболдыг нэр дэвшүүлсэн ч Ерөнхий сайд Н.Аптанхуяг тухай бүрт нь татгалзсан аж. Тэгээд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Амарбаясгаланг энэ оны нэгдүгээр сард томилсон байна. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн дээрх шийдвэрийг эсэргүүцэж, МАН-ын гишүүд, дэмжигчид, иргэд сонгогчид Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ асуудлын талаар хүсэлт хүргуүлж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн байдаг байна. Одоо тус аймгийн Засаг даргаар хэн сонгогдох нь тодорхойгүй бөгөөд мөн л маргаантай хэвээр байгаа юм байна.

Хуулийн байгууллагаар түрий барьсан уг үйл ажиллагаагаа даруй зогсоохгүй бол Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах хүртэл асуудлыг гаргаж тавина гэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэвлэлийн хурлын үеэр хэлэв.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.10.14)
    MAN-nhan uursuduu songuulid tsewerhen orltsohgvi mungu taraaj bulhai hiigeed baihaar argvi shvvdee
    2013 оны 12 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    26 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    1 цаг 1 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    4 цаг 45 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    5 цаг 8 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    5 цаг 33 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    6 цаг 57 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    6 цаг 59 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    7 цаг 21 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    7 цаг 26 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    8 цаг 55 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    8 цаг 58 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    9 цаг 39 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    10 цаг 37 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    10 цаг 50 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    10 цаг 59 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    11 цаг 21 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    11 цаг 48 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    11 цаг 48 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    11 цаг 48 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    11 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК