
Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгчид өчигдөр хуралдаж, аймгийн Засаг даргадаа А.Эрдэнэбаатарын нэрийг дэвшүүлжээ. Тэрбээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаар ажиллаж байсан аж. Тус аймгийн хувьд орон нутгийн хурлын сонгуулиас хойш Засаг даргынхаа асуудлыг шийдэж чадахгүй байсаар өдийг хүрсэн. Өмнө нь эл аймагт орон нутгийн сонгуулиар ялалт байгуулаад байсан Л.Ганболдын нэрийг Засаг даргад өргөн барьсан ч Ерөнхий сайд гурван ч удаа буцаасан юм. Гагцхүү энэ удаад ч Ерөнхий сайд дэмжих эсэх нь эргэлзээтэй юм.
24tsag.mn