
Монгол Оросын Засгийн газар хоорондын хуралдаан өнөөдөр болж, олон чухал асуудлыг хэлэлцэх гэж байна. Хурлаар Баян-Өлгий аймаг дахь Асгатын мөнгөний ордыг ашиглалтанд оруулах, хамтарсан компани байгуулах талаар хөндөнө. Хамгийн гол нь уг компанид Монгол болон ОХУ хэдэн хувийг эзлэх вэ гэдэг асуудал олны анхааралд байгаа юм. Одоогоор Монголын Төрийн өмчийн хороо тус ордын 51 хувийг эзэмшдэг бол "Монголросцветмет нэгдэл" үлдсэн 49 хувийг эзэишиж байна. Мөн өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэт", "Монголросцветмет нэгдэл"-ийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл (1)