
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын мөнгө тарааж, Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх асуудал шийдэгдэлгүй удлаа. АН-ын зүгээс шүүхийн шийдвэр гарсан тул даруй тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх ёстой гэж үзэж байгаа. Харин СЕХ-нд уг шийдвэрийг хүлээж авах эсэхэд сарын хугацаа үлдээд байгаа юм.
Сүүлийн үед ч СЕХ-ны дарга Ч.Содномжамц АН-ынхантайгаа ойр ойрхон уулзах болсон бөгөөд намын дотоод ажлаас гадна Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын асуудлыг нухацтай ярилцаж байгаа аж