
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулган эхэллээ. Чуулганы хуралдаанаар "Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмжүүжин, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцууллаа.
Үүнээс өмнө Алтны худалдааны ил, тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч мөн хойшлууллаа.