
Уг хурлаар удахгүй болох оны шилдэгүүдээ шалгаруулдаг "Алтан сарнай" наадмыг хэрхэн зохион байгуулах талаар ярилцах аж. Тодруулбал санхүүжилтыг хаанаас гаргах, ямар номинацаар шалгаруулах талаар хэлэлцэх юм байна. Харин үүнээс илүү чухал асуудал яригдаж магадгүй байгаа нь НАМЗХ-ны шинэ ерөнхийлөгчийг сонгох. Мөн хэд хэдэн дэд ерөнхийлөгчийг солих асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх бололтой гэж эх сурвалж мэдээлэв.