
Өчигдөр Монгол-Оросын Засгийн газар хоорондын хуралдаан Улаанбаатар хотноо эхэлсэн билээ. Энэ хурлаар Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулах, хувь нийлүүлсэн шинэ компани байгуулах болон "Эрдэнэт" үйлдвэрийн санхүүгийн тайланг хэлэлцжээ. Хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд "Эрдэнэт" үйлдвэрийн өр хамгийн чухал асуудал болоод байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Мөн хоёр тал тус үйлдвэрийн ирэх оны хийх ажлын төлөвлөгөөг нухацтай ярилцаж буй тул хуралдаан сунжрах төлөвтэй байгаа аж.
Харин Монголын талаас Баян-Өлгий аймаг дахь Асгатын ордыг ашиглалтад оруулах шинэ компанийн асуудалд түлхүү анхаарал тавин оролцож байна.