АН-ын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. 2000 онд ардчилсан хүчнүүд Чингис хааны тулгар төр байгуулагдсан 1206 оныг бэлэгшээж, 12-р сарын 06-ны өдөр нэгдэж байсан юм. Тэгвэл АН-ынхан өнөөдрөөс ойн баяраа тэмдэглэж эхэлсэн байна. Тэд ойн арга хэмжээний хүрээнд олон ажлыг зохион байгуулах юм байна. Өнөөдөр л гэхэд АН-ын дарга Ерөнхий сайд Н.Алтанхуяг МУИС-ийн дугуй танхимд оюутнуудтай уулзаж "Ардчилсан хувьсгалын түүх" сэдвээр ярилцжээ. Тэрбээр 24 жилийн өмнө энэ танхимд яг ийм сэдвээр лекц уншиж байжээ.


Т.Энхэлээ