
УИХ-ын чуулганд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, мэдээлэл хийж байна. Тэрбээр сөрөг хүчний гишүүдийн цаг үеийн холбогдолтой асуултанд хариулж байгаа юм. МАН-ын гишүүд зарим аймгуудын засаг дарга нарын асуудал, валютын ханш, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн талаар асууж байна. Хуралд Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн яамны сайд Н.Удвал, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин зэрэг зарим яамдын сайд нар, албаны хүмүүс оролцож байгаа юм.
Ө.Энхтүвшин гишүүн "Та гурван жилийн дараа гэхэд агаарын бохирдлыг бууруулна гэсэн байна. Яг яаж бууруулах төлөвлөгөө гаргаснаа тодорхой хэлнэ үү" гэлээ.