Засгийн газрын 2013 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 62 дугаар тогтоолын дагуу "Туул сонгино усны нөөцийн цогцолбор" төслийгконцессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, гэрээний төсөл боловсруулахыг холбогдох яамдад даалгасан юм. Энэ дагуу гэрээний боловсруулсан гэрээний төслийг хэлэлцээд “Туул сонгино усны нөөцийн цогцолбор" төслийн концессын гэрээг "Морьтимпекс" ХХК-тай байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрлөө.Концесс эзэмшигч өөрийн хөрөнгөөр бохир усанд гүн цэвэршүүлэлт хийх үйлдвэр, усан цэнэгт цахилгаан станц барина. Үйлдвэр нь Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал 200 мянган мЗ бохир усыгхоногт цэвэршүүлэх бол станц нь дээрх гүн цэвэршүүлсэн усаар 100 МВт цахилгаан үйлдвэрлэж, төвийн эрчим хүчний системийн ачааллыг үүрэлцэнэ.
Концессын гэрээг мөн адилбарих, өмчлөх, ашиглах төрлөөр хэрэгжүүлнэ.Гэрээний хугацаа 23 жил, эхний 3 жилд барилгын ажлыг дуусгаж,үлдсэн 20 жилд цогцолборыг өмчлөн ашиглана. Төслийн хөрөнгө оруулалтад төрийн зүгээс төсвийн дэмжлэг, баталгаа гаргахгүй, харин үйлдвэрлэсэн цахилгааныг худалдаж авах үүрэг хүлээнэ. Төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээг нарийвчилсан ТЭЗҮ, зураг төслөөр тодорхойлно.



















































