
Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.М.Баррозогийн 2013 оны 11 дүгээр сарын 17-18-ныөдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд,Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад даалгалаа. Европын холбооны Төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт нээх, Европын Комиссын зүгээс хэрэгжүүлж буй "Хөгжлийн төлөөх элч" (Mission for growth) арга хэмжээг Монголд зохион байгуулах, Хөгжлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Европын холбооноос олгож буй Хөнгөлөлтийн ерөнхий схем (GSP+)-д Монгол Улс 2014 оноос үргэлжлүүлэн хамрагдахболсонтой холбогдуулан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн гаралтай экспортын бүтээгдэхүүн бий болгож Европын холбооны зах зээлд нийлүүлэх, дээд боловсролын нэгдсэн стандарт "Болоны конвенци"-д Монгол Улс хамрагдах боломжийг судлах, "Эрасмусыг бүгдэд" (Erasmus for All) болон "Мари Склодовска-Кьюри" (Marie Sklodowska-Curie), Хорайзон 2020 (Horizon 2020) зэрэг хөтөлбөрт оюутан залуус, эрдэмтэн судлаачдаа оролцуулах боломж судлах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон юм.