
Гадаад харилцааны сайд Л.БолдСерби улсад айлчлах үеэрээ Белград хотноо энэоны 11 дүгээр сарын 8-нд гарын үсэг зурсан "Иргэдийг виз авах шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталлаа. Цаашид хоёр талын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд тус тусын нутаг дэвсгэрт 6 хүртэл сарын хугацаанд 90 хүртэл хоногоорхарилцан визгүй зорчино. БНМАУ 1966 онд тухайн үеийн Холбооны Бүгд Найрамдах Югослав улстай Дипломат болон албан паспорттой иргэд харилцан визгүй зорчин тухай хэлэлцээр байгуулан хэрэгжүүлж байсан юм.
Сэтгэгдэл (1)