
Эдгээр өдрүүдэд АН 13 жилийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж байна. 2000 онд ардчилсан хүчнүүд
Чингис хааны тулгар төр байгуулагдсан 1206 оныг бэлэгшээж, 12-р сарын
06-ны өдөр нэгдэж байсан юм. АН-ын зүгээс ойн арга хэмжээг олноор зохион байгуулж байна. Өнгөрсөн баасан гаригт АН-ын ойд зориулсан уулзалт, лекц, эрдэм шинжилгээний бага хурал, гэрэл зургийн үзэсгэлэн гарсан бол өнөөдөр тэд намынхаа ахмадуудын чуулганыг зохион байгуулж байна. Чуулган өглөө эхэлсэн бөгөөд 21 аймаг, хотоос 1500 ахмад видеогоор холбогдон чуулж байна. АН-ын Ахмадын Цахим чуулганд Ардчилсан ахмадын холбооны дарга Р.Банзрагч үйл ажиллагааны тайлангаа танилцуулав. Цааш ахмадуудад тулгамдаад буй асуудлаар ярилцах аж. Яг одоо АН-ын дарга Н.Алтанхуяг үг хэлж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)