
Эдгээр өдрүүдэд АН ойн баяраа тэмдэглэж байна. 2000 онд ардчилсан хүчнүүд Чингис хааны тулгар төр байгуулагдсан 1206 оныг бэлэгшээж, 12-р сарын 06-ны өдөр нэгдэж байсан юм. АН-ын зүгээс ойн баярт зориулж олон арга хэмжээг зохион байгуулж байгаа. Өнгөрсөн баасан гаригт АН-ын ойд зориулсан уулзалт, лекц, эрдэм шинжилгээний бага хурал, гэрэл зургийн үзэсгэлэн гарсан бол өнөөдөр тэд намынхаа ахмадуудын чуулганыг хийж, 224 бөхийн барилдааныг зохион байгуулж байна. Харин маргаашнаас эхлэн "Ардчилалын алтан хараацай"-ууд гэгдэх Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, Р.Гончигдорж, З.Энхболд, Д.Баттулга, Д.Ганболд нар ээлжлэн "Ардчиллын түүх" сэдвээр МҮОНТ-д ярилцлага өгөх юм байна. Тэдний ярилцлага цувралаар гарна.
Т.Энхэлээ