
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүнээсээ татгалзах өргөдлөө өгсөн ч байнгын хороо, УИХ-аар асуудлыг авч хэлэлцэлгүй 21 хонож байна. Тэрбээр
ойрын хугацаанд асуудлыг нь шийдвэрлэхгүй бол сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ гэж мэдэгдэж байсан. Түүнийг дээрх мэдэгдлийг хийсний дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор асуудлыг хэлэлцэхээр болжээ. Тодруулбал маргааш хуралдах
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудлын
жагсаалтаад Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хэлэлцэхээр болжээ.
Ямартай ч энэ долоо хоногт түүний УИХ-д үлдэх үгүй нь тодорхой болох нь. АН-ын зүгээс Р.Амаржаргал гишүүнийг явуулахгүй гэсэн байр суурьтай байгаа билээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)