
НАМЗХ-ны залуус "Монгол улсад тулгамдсан 76 асуудал" сэдвээр маргааш Чингисийн талбайд чимээгүй суулт хийхээр болжээ. Маргааш Олон улсын хүний эрхийн өдөр тохиож буй тул монголчуудад тулгамдаж байгаа 76 асуудалд анхаарлаа хандуулахыг уриалж, ийнхүү 13.00-15.00 цаг хүртэл суулт хийх аж.
Тэд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс жагсаал хийх албан ёсны зөвшөөрөл авсан байна.
Т.Гэрэл