МАН-ын УИХ дахь бүлгийн дарга Н.Энхболд өнөөдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Бүлгийн хурлаар ч олонхи нь дэмжин хүлээж авсан. Түүнийг намын дарга М.Энхболдын шахалтаар бүлгийн даргын ажлаа өгсөн гэх мэдээлэл гараад байгаа.Харин Н.Энхболд гишүүн ямар шалтгаанаар ажлаа өгч байгаагаа тайлбарлахыг хүссэнгүй. “Дараа тайлбарлая” гээд сэтгүүлчдээс “бултав”. Түүнийг ажлаа өгч байгаа талаар МАН-ын гишүүдийн хувьд ямар ч сөрөг мэдээлэл хийхгүй байгаа бөгөөд Д.Оюунхорол гишүүн гэхэд “өөрийнх нь хүсэлт” гэснээс өөр байр суурь илэрхийлсэнгүй. Н.Энхболдын өргөдлийг энэ долоо хоногт намын Удирдах зөвлөлийн хурлаар шийдэх аж. Мөн уг хурлаар бүлгийн даргад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг ярилцах юм байна.



















































