
Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас Төрийн ордны “А” танхимд эхэлнэ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийн тухай; Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/; Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Түүнчлэн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд эхэлж Хотыг дахин хөгжүүлэх тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/; “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм байна.