
УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцлээ. Гишүүдийн олонхи нь Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн байна. Учир нь түүний гишүүний эрхээс түдгэлзэх тухай өргөдөл гаргахдаа бичсэн шалтгаан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзжээ. Төрийн байгуулалтын байнгын хороо ийнхүү дэмжээгүй ч Р.Амаржаргал гишүүний асуудлыг энэ долоо хоногт дахин УИХ-ын чуулганаар хэлэлцэж, эцсийн хариу гаргах юм.
Сэтгэгдэл (2)