Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Амаржаргал: Би улс төрийн хариуцлага хүлээх ёстой

2013-12-10
0
ЖИРГЭХ

амаржаргал  УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын өнөөдөр Төрийн байгууллагын байнгын хороон дээр хэлсэн үг бүрэн эхээрээ.

     Миний бие Монголын нийт ард түмэн, тэр дундаа намайг төрд илгээсэн Сүхбаатар дүүргийн сонгогчдодоо гүнээ хүндэтгэлтэй хандаж буйгаа юуны өмнө илэрхийлье. Та бүхний итгэл найдвар, өмөг түшгээр би УИХ-д 4 удаа сонгогдсоноос гадна Монгол Улсын Ерөнхий Сайд хэмээх хариуцлагатай албыг хашсан билээ. Энэ нь, өдий зэрэгтэй яваа нь ганцхан Амаржаргал гэж хувь хүний эрийн сайнынх биш юм. Монголын ард түмэн та бүхний хатуу дэмжлэг, халуун дулаан итгэлээс гадна миний гар бие оролцон үүсгэн байгуулсан ШДХ, МҮДН, МҮАН, АН, түүний мянга мянган гишүүдийн итгэл найдвар юм гэдгийг гүнээ ухамсарлан хүндэтгэн талархаж явдаг  билээ.

Миний бие УИХ-д анхлан сонгогдсон цагаасаа л сонгогч, иргэд та бүхнийхээ итгэлийг алдахгүй, нүүрийг улайлгахгүй, тууштай зарчимч, чигч шулуун, шударга ажиллахыг эрхэмлэж ирлээ.

I.          УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан нь содон цочирдмоор сонсогдож магадгүй. Гэхдээ нягтлан, тунгаан бодвол  гайхах зүйл үгүй юм. Бас гэнэтийн шийдвэр ч байгаагүй юм.

Субьектив талаас нь үзвэл, ичих булчирхайтай хэн ч гэсэн өнөөгийн төр засгийн байдал, шийдвэр, түүний үр дагавараас ичээд өргөлдлөө бичих л болов уу. Ялангуяа, буруутай эвлэрэхгүй, өөрийн гэсэн бодолтой, бусдыг аялдан дагалгүй, тууштай зарчимч бай гэж сонгогчдынхоо захиа даалгавартай, “тэгж чадна” амлаад ард түмнээсээ мандат авч энэ танхимд хөл тавьсан эрхэм гишүүд өнөөгийн төр засгийг бүхлээр нь нөмөрсөн хариуцлагагүйн байдлын төлөө, түүний гаргасан алдаа завхарлын төлөө улс төрийн хариуцлага хүлээж огцоръё гэж өнөөдөр биш ч, маргааш хэлэх л байх.

Обьектив талаас нь үзвэл, Монгол дахь парламентын ардчиллын өрнөл, логик намайг ийм алхам хийхэд хүргэлээ.  Бидний даган дуурайх дуртай хөгжингүй орнууд өнөөдөр глобаль улс төр, эдийн засгийн хямралыг даван туулахуйц сайн засаглалын эрэл хайгуул хийж байна. Харин хүнд сорил, бэрхшээлтэй тулгарч явсаар өдийг хүргэсэн Монголын парламентын засаглал өнөөдөр салаа замын уулзварт ирээд байна.

    Улс орны хөгжлийн бодит шаардлагыг ярих уу,  эсвэл урьдын адил хоосон, олон нийтэд таалагдах уриа ярьж популизмаа үргэлжлүүлж хийх үү,
    Мэргэжлийн, мэргэшлийн ур чадвартай парламент байх уу, эсвэл сайн дурын уран сайханчдын хамтлаг, циркийн манеж хэвээр цааш явах уу
    Ашиг сонирхлын зөрчилтэй олигархиуд, бусдаас чанга хашгирдаг “эх орончдод” дөрлөгдөөд явах уу, эсвэл технократуудаа сонсч тууштай бодлого тулхтай зарчим хэрэгжүүлэх үү
    Цээжний пан, үзсэн харснаараа өнгөцхөн шийдвэр гаргах юм уу эсвэл шинжлэх ухааны үндэслэл тооцоо харгалзах уу
    Алсын хараатай үндэсний стратеги уу, эсвэл түр зуурын ашиг хонжоо хөөх үү,
    Дэлхийн эдийн засгийн мөчлөгийг харгалзах уу эсхүл сонгуулийн мөчлөгийн дөрвөн жилдээ хөтлөгдөх уу,
    Шинэчлэл ба уламжлалыг хослуулах чадвартай парламент уу, эсвэл шинэчлэлийн хэлбэр хөөсөн парламент байх уу,
    Нам, фракцийнхандаа сахилга хариуцлага тооцох уу, эсвэл бие биендээ барьцаалагдан аалзны тороо сүлжээд явах уу

Энэ мэт улс төр, нийгэм, эдийн засаг, ёс суртахуун, хууль эрхзүйн маш олон асуудлыг хойшлуулашгүй шийдэх чадвартай парламент Монголд хэрэгтэй байна. Гэтэл тийм чадвартай парламент бүрдүүлэх ажлыг бид хийж чадсангүй. Үүний төлөө улс төрийн хариуцлага би хүлээх ёстой гэж үзэж байна.

Энд нэгэн зүйлийг зориуд онцлоход манай парламентын ардчиллын өнөөгийн шатанд ёс суртахуун, ёс зүй хамгаас илүүтэй үгүйлэгдэж байна. УИХ цаашдаа үйл ажиллагаандаа зөв буруугийн ёс зүй, шударга ёсны ойлголт ухагдахуун, категориудыг шалгуур болгож ашигладаггүй юм аа гэхэд, ядаж ийм ойлголтууд байдаг гэдгийг санаж байгаасай гэж хүсч байна.

Ардчилсан үнэлэмж, үнэ цэнэт зүйл түгээмэл гэж ойлгогддог ч Монгол хөрсөнд буух учиртай. Тэр бууж буй хэлбэр, Монголын ардчиллын онцлог, амин сүнс бол – нийгмийн зөвшилцөл, улс төрийн зохицол толерантность, ёс зүйн харилцан ойлголцол, эдийн засгийн тэнцвэр байх ёстой. Үүнийг би өргөн утгаар нь – улс төрийн бусад хүчин, иргэний нийгмийг багтаан ойлгож байгаа юм шүү.

Энэ утгаар үзвэл бидний 24 жилийн ардчиллын чанар чансаа он цаг улирах тусам булингартаж байна. “Бидэнд амьралын хүнд бэрхийг нийгмийн хэсэг бүлгүүдэд эн тэнцүү үүрүүлж, нам хүчний харьцааг тэнцүүлж хянадаг, нийгмийн зөвшилцөлд хүргэдэг ёс суртахууны үнэлэмж, сахилга хариуцлагаас эхлээд өмчийн болон улс төрийн соёлыг хүртэл агуулсан хариуцлага дэг журамтай тогтолцоо үгүйлэгдэж байна.  Бидэнд дутагдаад байгаа зүйл бол нийгмийн зөвшилцөл. Бид үүнийг бүрдүүлж чадахгүй бол улс төрийн тогтвортой байдалд, ардчилалд хохирол учирна” гэж би 1999 онд УИХ индэрээс хэлж байсан билээ.

Дахин давтахад, хүчирхэгжсэн хоёр том гүрний дунд буй Монголын улс төрд зөвшилцлийг үгүйсгэн хүч түрэх, олонхиороо хүч түрэх нь Монголын ардчиллыг гутаан сулруулах, улмаар сөнөөж буй, Монгол төрийн эсрэг гэмт хэрэг гэж хатуухан хэлье.

II.        Засаглалын харьцаа, тэнцвэрийн асуудлаар бид баримжаа зүг чигээ алдаад удлаа. Үүнийг засаж, Үндсэн хуулийн утга санаа, үг үсгийн дагуу сэргээж хамгаалах цаг болжээ. Жишээ нь, УИХ бүхний дээр гарч Засгийн газарт ажиллах боломж олгохгүй байна гэх хэсэг байхад, өөр нэг нь Засгийн газар даварлаа гэж байна. Ерөнхийлөгчийн эрх мэдэл ч 20 жилийн дотор ямар их өөрчлөгдсөнийг хүн бүр мэдэж байгаа. Улсын төсвөөс илүү шахам мөнгө төсвийн гадуур эргэлдэж байгаа нь төр засгийн байгууллага олон түмний хараа хяналтаас гарсаны тод жишээ. УИХ олон нийтийн санаа бодлын тусгал болдоггүй, нээлттэй, тунгалаг байж чадахгүй байгааг бэлээхэн жишээ. Байдал ийм маягаар өрнөж буй хариуцлагыг УИХ хүлээх ёстой.

Засаглалын тэнцвэрийг нэг тийш болгоочээ гэж миний бие 2004 онд УИХ-д хандан уриалга гаргаж байсныг зарим хүн мэдэж байгаа л байх. Тухайн үед “Хаан сонголт” гэж  хөөрсөөр байгаад өнгөрснийг ч санаж л байгаа байх.

Монгол улс одоо парламентын, эсвэл ерөнхийлөгчийн засаглалын аль нэгийг эргэлт буцалтгүй сонгомоор байна. Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог болбол эдгээр асуудал нэг мөр шийдэгдэж, популизмаас ангид ажил хийх боломж цаг хугацаа гүйцэтгэх засаглалд ядаж нэг жилээр нэмэгдэнэ шүү дээ.

Ялалт байгуулсан улс төрийн намын дарга нь Ерөнхий сайд болдог парламентын засаглалыг би зүйтэй гэж үздэг. Энэ тухай би 1998 нийтлэл бичиж байсан. Өнгөн талаас нь харахад өнөөдөр энэ зарчим үйлчилж байгаа мэт. Өнгийгөөд харвал Ерөнхий сайдад хоёр гол хэрэгсэл алга. Нэгд, Парламентыг тараах эрх, Хоёрт, өөрийн бодож төлөвлөснөөр Засгийн газрын танхимаа бүрдүүлэх эрх. Нэгэнт л УИХ итгээд Ерөнхий сайдыг томилсон л юм бол Засгийн газраа хүссэнээрээ байгуулах бололцоог түүнд олгох нь логик юм. Эс бөгөөс бие биеэ барьцаалсан бүлэглэлүүд өнөөдрийнх шиг төрийн ажлыг дампууруулсан хэвээр л цааш явах болно. Ер нь гүйцэтгэх засаглалын гүйцэтгэл, хариуцлага манайд тун суларч доройтсон доо.

Хэн нь Засгийн газрын гишүүн байх асуудал байнга яригддаг. Би хувьдаа ард түмнээсээ мандат аваагүй Засгийн газрын гишүүн гэдэг бол нонсенс гэж үздэг. Эрүүл саруул ухаанаар бодсон ч тийм л байх ёстой. Зарчим бол маш тодорхой байх ёстой. Ард түмнээсээ мандат авч чадаагүй Засгийн газрын гишүүн гэж байх ёсгүй. Энэ зөрчлийг шийдэхийн тулд дутуу алсан могой шиг өнөөгийн байдлаас сонгуулийн системээ гаргах хэрэгтэй. Улс төрийн намууд ч гэсэн төрийг бохирдуулж байгааг дурьдах ёстой юм.

УИХ-ыг төрийн эрх барих дээд байгууллага гэж Үндсэн хуульд тодорхойлсон. Миний ойлголтоор  УИХ гагцхүү хууль тогтоох дээд байгууллага юм. Үүнийг цэгцлэхгүй бол спикер нь Ерөнхий сайд шиг аашлаад байна. Олон толгойтой байх юм бол төр дампуурдаг түүх бэлнээ бий.

III.       Эдийн засгийн асуудал. Энэ сэдвээр хэдэн өдөр ч  ярихад бэлэн байна. Байдал тун ярвигтай эвгүй өрнөж байгаа шүү:

    Төсвийн алдагдал бараг 7-8 хувьд хүрлээ. Өрийн дарамт урьд өмнө үзэгдээгүй түвшинд хүрсэн. Үнэндээ өрөө ч тооцож чадахгүй, энэ талаар үнэнийг хэлэх чадваргүй болжээ.
    10 сарын өмнөхөөс бараг 30 гаруй хувиар хөрөнгө оруулалт хорогдсон, Гадаадын шууд хөрөнгө оруулалт уул уурхайн бус салбарт 70 хувь, уул уурхайн салбарт 30 хувь буурсан. Хөрөнгө оруулагчдын хүлээлт сэтгэгдэл тун таагүй байгаа.
    Оюутолгойн хоёрдугаар ээлж үндсэндээ зогссон, хамгийн өөдрөгөөр одоо гэрээ хэлцэл байгуулж чадна гэж үзвэл бодит ажил эхэлтэл дахиад хоёр жил хэрэгтэй боллоо.
    Тавантолгойн дэд бүтцийн асуудал яаж шийдэх ёстой нь тун ч бүрхэг. Хүрэн нүүрсний үнэ ашиг өгөхгүй, коксжих нүүрсний үнэ хэтэрхий доогуур байна
    Банкны салбар тун сул дорой, эмзэг байна. Саяхан 5 дахь том банк дампуурсан. Одоо байгаа 4 томын 2 нь асуудалтай. Өөрийн хөрөнгө өчүүхэн, хадгаламж хумигдаж, зээлийн эрэлт эрс нэмэгдэж байгаа учраас хөрөнгийн асар их хомсдолд ороод байна.
    Банкны активын 21 хувийг Монголбанк үндсэндээ өмчилж байна. Манай арилжааны хэдэн банкны төвбанкнаасаа хамаарах хамаарал Грекээс илүү болчихоод байна.
    Төгрөгийн сулрал зогсох янз алга. 1740 төг. Гэтэл нийт зээлийн 1\3 нь ханшинд шууд өртөхөөр байгаа.
    Инфляци нэмэгдээд хоёр оронтой болсон. Нуух аргагүй боллоо.

Байдал ингэтлээ доройтоход, эдийн засгийг тэгтлээ боймлоход хүргэсэн этгээдүүд энэ танхимд сууж л байгаа. Тэд хариуцлага хүлээх ёсгүй хэрэг үү? Өнгөрсөн 4-р сард эвгүй дохио сонсогдож эхэлсэн тухай ярьж бичиж л байсан. Тун удахгүй том компаниуд нэг нэгнээ татаад унагаад эхлэх бий дээ.

Хөндөхгүй байх аргагүй нэг асуудал байнаа. Эдийн засгийн аюулгүй байдлын асуудлыг хөндье. Өнөөдөр Монголын эдийн засгийн аюулгүй байдлын амин сүнс нь түлш, эрчим хүч.

Өөрсдөө ядаж ганц литр бензин шатахуун үйлдвэрлэж, технологийг нь эзэмшээд авмаар байна. Цахилгаан эрчим хүчээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангамаар байна.  Энэ хоёрыг л өөрсдөө хангаж чадвал, хэнтэй ч, юу ч ярих хэмжээнд Монгол Улс хүрч чадна. Тийм боломжтой. Энэ тухай 2000 онд УИХ-ын  индрээс Ерөнхий Сайдын хувьд хэлж байсан. 13 жилийн дараа ч энэ асуудал шийдэгдээгүй,  ач холбогдлоо алдаагүй байна. Ирээдүйд өөр асуудал чухал болно биз, өнөөдөр ойрийн ирээдүйн хувьд бол эрчим хүч, шатахуун.

Стратегийн энэ зорилтыг ойлгодоггүй сайд нар явах ёстой, өчиггүй явуулах ёстой. Сайд нарын зарим нь улс орны хөгжил гэхээсээ илүү өөрийн, гэр бүлийнхээ, эсвэл бизнес бүлгийнхээ сонирхолыг хангахын төлөө сайд болсон мэт авирлаж байгааг саяхан Ерөнхийлөгч маань шүүмжлэж байсныг бүгд сонссон биз. Өөрөө баяжиж буйгаа улс орон хөгжиж буйтай хутгаад байна.

Манай эдийн засаг хичнээн эмзэг хэврэг болохыг 2007-2013 өрнөсөн үйл явдлууд харууллаа. Нэг бол бахархамаар гозойгоод босоод ирдэг. Гэтэл маргааш нь яачив гэмээр унаад өгдөг. Эрхбиш үүнийг харж баймаар. Хамгийн сүүлийн жишээ гэхэд сая баталсан 2014 оны төсвийг хар. Заримдаа  бухимдах ч багадаад байна шүү.

Өнгөрсөн 23 жилд бид уул уурхайн бүтээгдэхүүний урьд өмнө үзэгдээгүй үнийн өсөлтийн хоёр удаагийн супер мөчлөгийн гэрч боллоо. Харамсалтай нь гэрчээс хэтэрсэнгүй.  Энэ алтан боломжийг  уургалан эдийн засгаа тогтвортой хөгжилд хөтлөх ирээдүйтэй  цогц арга хэмжээ хэрэгжүүлж чадсангүй. Монголчууд хуримтлал бүрдүүлж чадсангүй. (1990 оны дунд, 2010\2011 эхэн үеийн тухай хэлж байна.)

Анхаарал татах бас нэг зүйл байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс буурсан 2012\2013 онд манай эдийн засгийг нөгөө л хөдөө аж ахуй тодруулбал, мал аж ахуй авч гарлаа. Хэдэн малчид, мал аж ахуйгаа бүү ад үзээрэй.

Эдийн засгийн аюулгүй байдлыг яаж хангах вэ? Төрийн оролцоо зохицуулалтыг л нэмэгдүүлэх тухай ярих юм. Өөр шийдэл олох чадваргүй байна. Төр нь өөрөө дампуу, дээр нь  юм юманд оролцоод явахаар бүр ч дампуурна. Энэ замаар мөн ч олон жил будаа тээлээ дээ. Аюулгүй байдал нэмэгдсэн юм алга харин ч эмзэг болоод байна. Миний ойлгож байгаагаар хувийн өмч, хувийн үүсгэн байгуулагч идэвх санаачлага дээр тулгуурласан шийдэл байх ёстой. Хувийн өмч, үндэсний хөрөнгө оруулагчид босож чадвал манай эрх ашиг, тодруулбал  улс төрийн,  эдийн засгийн эрх ашиг хангагдана. Манай үндэсний хөрөнгөтнүүдийн активын нийлбэр 6 млрд ам доллар байгаа нь ядаж 60 млрд хүрэх ёстой юм.

Төрийн оролцоо бол бие биенийхээ юмыг булаахгүй, төрийн хүчийг ашиглан дээрэмдэхгүй байхад л чиглэх ёстой. Төр бол эдийн засаг, хувийн секторын бойжилт, өсөлт хөгжлийн хөрс платформ нь байх ёстой юм.

IY.       Төр засгийг бэхжүүлнэ гэдэг нь шудрага ёс, түүнийг хангах асуудал юм. Саяхан нэгэн санал асуулгад хамрагдсан хүмүүсийн 84 хувь нь шүүхийн үйл ажиллагаанд ямар нэгэн хэмжээгээр сэтгэл ханамжгүй байна гэжээ. Засаг төр л бол зөв байдаг гэсэн ойлголт эл салбарт амь бөхтөй байна. Нөгөө хараат бус, бие даасан байдал нь агуулгын хувьд хэрэгжихгүй байна. Шүүх нь Засгийн газар, төрийн захиргааны шийдвэрийг хүчингүй болгоод гүйцэтгэлийг нь хангуулж чадаж байвал иргэд шудрага ёсонд итгэж эхэлнэ. Тэгж байж захиалгат шүүх алга болно.

Төр, засгийг бэхжүүлэх нь боловсон хүчний чанар, шилж сонгох дэвшүүлэх тогтолцоогоор тодорхойлогдож байдаг. Яам тамгын газар, албан байгууллагыг удирдан засаглах социализмын үеийн энерци шавхагдан ширгэж байна. Шинээр гарч ирсэн нөхдүүд үнэндээ төрийн албанд төрийн хүн шиг хандах сэтгэх, хариуцлагатай сахилгатай байх соёлыг эзэмшээгүй байна. Төрийн албанд намын мандат намируулан, хэн нэгэн улс төрчийн нөмөр нөлөөнд шигдэн шинээр орж ирэгсэд зүгээр л ажиллаж мэдэхгүй байна. Төрийн хүн шиг сэтгэж чадахгүй байна. Үнэндээ хэлэхэд гарын үсгээ яаж мөнгө болгох вэ, хэтэвчээ яаж зузаатгах вэ гэхээс өөр юм боддог юм уу гэж асуумаар байна.

Авилга хэвийн үзэгдэл боллоо. Бид нарын “идэх цаг ирсэн” гэж нэг нь хэлэхэд нөгөө нь “тиймээ” гээд үг дуугүй хүлээн зөвшөөрдөг болжээ. Ийм эдийн засагт хөрөнгө оруулалт хийх бизнесмэн олох хэцүү, санаачлан эхлүүлсэн болгоныг төрийн нэрээр дээрэмдээд байхаар зугтахаас өөр яах билээ. “Төр үл мэдэх түшмэдийн засаг уулнаас хүнд” гэж Д.Бямбасүрэн гуайн ишлээд байдаг энэ шүү дээ.

Төрийн албыг цэвэрлэх, бүх талаар бэхжүүлэх ажлыг системтэй өргөн цар хүрээтэй хэрэгжүүлэх цаг болсон. Энэ бол тэргүүн зэргийн зорилт. Учир нь монголд хамгийн ховор нандин зүйл бол хүн. Ялангуяа мэдлэг боловсролтой, ур чадвартай, ёс суртахуунтай, өндөр сахилга бат, хариуцлагатай боловсон хүчин. Хамгийн үнэтэй энэ капиталаа намаар нь ялгаварлан гадуурхаад “гудамжинд гаргажээ”. Энэ бол Монголын хувьд хэтэрхий тансаглал. Намын харьяалалаас үл хамааран чадалтай хүнийг бүрэн хэмжээгээр ашиглах тогтолцоо буй болгох нь гуравхан сая монголчуудын хувьд орших, эс оршихын асуудал юм шүү.

Төрт ёс, тэгш хандах, хатан зориг, удам угсаа, дэг жаяг, дэв зэрэг, эрэмбэ дараалал, ах зах, тэвчээр, сэтгэлийн тэнхээ, нэр төр, ханилах нөхөрлөх, бат ёс журам, эелдэг тусч, өгөөмөр сэтгэл, заншил, цээр,  шудрага үнэн, эв эе гэх мэт үг, ойлголтууд тэр болгон анзаарагдахгүй, тэр болгон үзэгдэхгүй мэт боловч эд бүгд бол боловсон хүчний шүүлтүүр, монгол төрийг бат бэх байлгах бэхжүүлэх амин чухал эд эс нь юм шүү. Энэ ойлголтууд үгүй болохоор төр засаг цуурч, ан цав гарч, хэмхэрэн үлбэгэр, сул, цог жавхаагүй сүр сүлдгүй болж улмаар сөнөж мөхдөг гэдгийг сануулан хэлэхэд илүүдэхгүй болов уу.

Миний дээр хэлсэн бүгд өнөөдөр бий болсон зүйл биш ээ. Олон жил хуримтлагдсан, шийдэх хүсэлгүйгээс угжирсан, шийдэх гээд одоо ч  чадахгүй байгаа асуудлууд. Тийм ч учраас ард иргэд бухимдлаа илэрхийлж 12 жилийн дараа АН-д саналаа өгч засаг барих эрхийг олгосон юм. Монголчууд АН-д маш их найдаж, өндөр итгэл хүлээлгэсэн. Тэр хэрээрээ хүлээлт үүсгэсэн. Бид тэр хүлээлтийн хэмжээнд ажиллах ёстой юм. Үлгэрлэх учиртай юм. Хариуцлага, сахилга зохион байгуулалт маш өндөр байх учиртай. Харамсалтай нь бид тэгж  чадахгүй байна. Харин ч бүр дордуулж байна. «АН гарч ирээд ялгаа алга байна ш дээ» гэж цөхөрсөн иргэд ярьж байна. Үүний төлөө АН-аас хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой.

Төгсгөлд нь нэг зүйл хэлье. Ардчилсан намын гишүүн байж намаа шүүмжлэв, дөнгөж засаг аваад босох гэж байхад нь өөрийн байгуулсан засгаа шүүмжлээд гээд над руу дайр ч байна. Тэдний шүүмжлэлийг хүндэтгэж байна. Гэхдээ би:

-Ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын нэг учраас,

-Зөв шудрага яваарай гэж сонгогчдоосоо захиа даалгавар авсан учраас

-Хамгийн гол нь  нь надад совесть байгаа учраас УИХ гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм.

Улс төрийн хариуцлагын үлгэрлэл үзүүлэх алхам хийж, УИХ, Засгийн газрын хариуцлагагүй шийдвэр, үйлдлийн өмнөөс хариуцлагыг би хүлээе гэж байгаа юм. Улс төрийн соёлын стандарт гэж байх учиртай. Би улс төрийн соёл, хариуцлага, энгийн ёс зүй, жудаг талаасаа зөв алхам хийсэн гэдэгтээ огт эргэлзэхгүй байна. Сүхбаатар дүүргийн миний сонгогч нар намайг ойлгон дэмжсэнд чин сэтгэлээсээ талархаж байна.

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • Зочин (103.9.90.233)
    mash zuw yrij dee ug ni
    2013 оны 12 сарын 10 | Хариулах
  • zvgeerl songuul (213.166.199.66)
    Songuuliin zardliig ni tolvvvl . Ingej baij hariutsalga boloh bh shvvv . Man d saran gerel veech emven hvrtel orood suuj bgaa . Ni man iiin gishvvdiiin demjdeg hvn mon vvv hervvl hiij ydaj nymdorj shig turshlagatai negen monvvv . ??? Iim utgagvi hvvhed chihereer huurch . Bgaa met jil ireh tusam gishvvdiin chadamjiig saijruulah baital gudamjnaas hvn oruulj 4 jil sonsogch bolgodog geed ...
    2013 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.23.51.2)
    Nohoi mini bitgii shoud..AN-iinhan oluulaa avaad uldeh baih gej itgesendee iim shou hiij bga novshdoo naadahi chini..Nuutsaag sanal huraaval cham shig yumiig yavuulchih baihshu..Ter ued uurtuu gomdooroi nohoi mini..
    2013 оны 12 сарын 10 | Хариулах
  • эээгий (202.170.68.130)
    Зөв шүү. ХАРИУЦЛАГА РУУ ОРОХ ЦАГ НЬ БОЛСОН.тЭХГҮЙ БОЛ ЭНЭ ЭХ ОРОН ЧИНЬ ЗАМБАРААГАА АЛДАЖ ГҮЙЦЛЭЭ
    2013 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (203.194.114.158)
    ene hairan zob zaluug aldaj baigaad haramsaj bna, daraagiin songuuliar bie daasan cn garaad l irne, mundag umaa, iim ajlaas tatgalzaj cnadna gedeg bol unexeer tend bugcnim baij dee,
    2013 оны 12 сарын 10 | Хариулах
  • bat (119.40.102.123)
    jub uls oron hugjih boltugai demjij baina
    2013 оны 12 сарын 10 | Хариулах
  • Zochin (103.26.194.9)
    Mongoliin parlament odoo classic shinj ruugee orj baina. odoo shudraga, zarchim taalruugaa oroh tsag bolson. hediin bolgon mungutei hun songodood tur zasgaar togloj suuhyg harj bachimdaj suuh ve. Amarjargald amjilt husie.
    2013 оны 12 сарын 10 | Хариулах
  • зочин (202.126.89.251)
    Амаржаргал гишүүн зөв шийдвэр гаргасан байна бас нэг ичих булчирхай нь ажилдаг нэг ч гэсэн хүн байна гэдэг монгол устахаас нэг өдрөөр хойшилж байна гэсэн үг
    2013 оны 12 сарын 10 | Хариулах
  • z (202.131.244.174)
    ýíý íºõºð åðºíõèéëºã÷ áîëîõ ãýýä ë ýðòíýýñ áýëäýýä áàéíà äà
    2013 оны 12 сарын 10 | Хариулах
  • зочин (202.126.89.251)
    бид бүхэн эх оронгүй болоод удаж байгаа шүү хө цаана чинь япон солонгосчуудад газраа түрээсээр өгөөд бүхэл бүтэн япон солонгос хороолол бий болж байна эзэнгүй газраа түрээслэж хонхонг болгоно гэнээ энэ эрхэмүүд жирэмсэн эмийн шиих газраас улсын хилээ хараад сууж байхдаа таарсан амьтад
    2013 оны 12 сарын 10 | Хариулах
  • Çî÷èí (103.23.51.2)
    Àìàðæàðãàë ãèø¿¿íýýð áàõàðõàæ áàéíà. Àëáàí òóøààë àøèã îëç õîîñîí ºíººãèéí Ìîíãîë îðíû óëñ òºðä òîì ä¿ãíýëò õèéëýý. È÷èõ áóë÷èðõàéã¿é íýã íü ø¿¿ìæèëíý ë áèç. Õàðèí òºð áàðèëöàæ áóé õºãèéí øóíàëòàíãóóä òàíû ¿ãýýð ¿ã õèéæ áàðàã ººðñäèé㺺 Òàíòàé àäèëòãàí ÿðèíà äàà. Ãýõäýý ºíººäºð õýí íü õýí áý ãýäãèéã ñîíãîã÷èä ìýäýõ ÷àäâàðòàé áîëæ ýõýëæ áàéíà àà. Òàíû öààøäûí àæèëä àìæèëò õ¿ñüå!!!!!!!!!!!!!!!
    2013 оны 12 сарын 10 | Хариулах
  • zochin (202.126.91.152)
    õ¿í ÷àíàðòàé, áîëîâñðîëòîé, çîðèãòîé øóäàðãà õ¿í þì äàà. ¿íýíèéã íóóæ áîëäîãã¿é. ººðñ人 àëäààãàà õ¿ëýýõã¿é õóóð÷ ìýõëýæ áàéãààã íýã íü ÷ ãýñýí çîðèã ãàðãàí èë÷èëæ ººðèéí áèåýð õàðèóöëàãà õ¿ëýýõýýð çîðèãëîñîíä áàÿðëàëàà.
    2013 оны 12 сарын 10 | Хариулах
  • irgen7 (202.131.242.235)
    zov demjij bna. AMARJARGAL bol jinxene uls torch xun yum
    2013 оны 12 сарын 10 | Хариулах
  • иргэн (103.26.194.240)
    Чи одоо болио, арай хэтэрлээ юмны давс ихэдвэл аюултай шүү, Одоо наад шоугаа зогсоо
    2013 оны 12 сарын 10 | Хариулах
  • Змбдмб (180.235.185.169)
    Маш сонирхолтой зуйл байна. Ард тумэн уунийг хэлээд л байгаа. Алтанхуяг та нар хогжил харахгуй сохорчихоо юу гээд л загнаад байгаа. Амаржаргалвн жнэ бодол санааг би л хувьдаа хэдэн зуун хувиарь дэмжиж байна
    2013 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.36.180)
    элбэгдорж гуайг үнэнээр нь илчилсэн байна. бас батүүл гуайг...
    2013 оны 12 сарын 10 | Хариулах
  • saka (202.179.20.196)
    2008 ond hariutslagaa uurch bhgui yugaa hiisen yum be
    2013 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.11.94)
    үр дүн гарахгүйг нь мэдсээр байж шоудахаа больмоор юм.чаддаг юм бол элбэгдоржын гарт буй хэвлэ шүүх цагдаа прокурорыг шүүмжилчих тэгвэл чамайг шударга гэж итгэе
    2013 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (203.91.112.198)
    Амаржаргалыг үнэхээр хүндэтгэж байна. Энэ бол жинхэнэ улс төрч, эх оронч ажээ. Түүний өмнөөс төрийн томчуудаас бүгдээс нь ичив.
    2013 оны 12 сарын 10 | Хариулах
    • Үхсэн хатсаных нь эх оронч байдгийн гэнэн баагий минь. Энэ шоуны ард том тохироо байгаа тэнэгээ
      2013 оны 12 сарын 10
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    18 мин
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
    36 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    43 мин
  • 4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
    51 мин
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
    1 цаг 58 мин
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    2 цаг 15 мин
  • Харвардын их сургууль эрдмийн үнэлгээг чанаржуулах зорилгоор “A” дүнгийн тоонд хязгаар тавихаар болжээ
    3 цаг 0 мин
  • Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    3 цаг 36 мин
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
    4 цаг 6 мин
  • Элчин сайд Н.Оюундарь итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    5 цаг 30 мин
  • С.Баярцогт: Ардчилсан нам засагт хамтрахгүй. Эрх баригч МАН-аас тийм санал ч ирээгүй
    5 цаг 35 мин
  • Трамп, Нетаньяху нарын утасны яриа "хурцадмал" өнгө аястай болжээ
    5 цаг 53 мин
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
    5 цаг 56 мин
  • Месси, Роналду хоёр удахгүй эхлэх ДАШТ-д “сүүлчийн бүжиг”-ээ ХАМТ хийх үү?
    6 цаг 25 мин
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
    6 цаг 45 мин
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
    6 цаг 46 мин
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
    7 цаг 3 мин
  • Арсенал клуб 22 жилийн дараа анх удаа Английн Премьер лигийн аварга боллоо
    7 цаг 17 мин
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
    7 цаг 20 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
    7 цаг 31 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК