Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн, профессор Жамбын Батмөнхийн хөшөөнд МАН жил бүрийн 12-р сарын 10-ны өдөр буюу ардчилал, хүний эрхийн өдөр хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөдөг уламжлалтай. Өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд, УИХ-ын гишүүд, хань, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, иргэдийн төлөөлөл цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Ж.Батмөнх нь их сургуулийн багшаас хөдөлмөрийн гараагаа эхэлж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу ерөнхий сайдаар томилогдон түүхэн цаг үед ажилласан зүтгэлтэн байв. Тэрэээр 1984 он хүртэл Ерөнхий сайдаар, 1984 оноос АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүнээр ажиллаж байжээ.

Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн түүхэн мөчид Ж.Батмөнх төрийн тэргүүний хувиар ухаалаг мэргэн бодлого явуулсан нь Монголд ардчилал тайван замаар өрнөх суурь болж өгсөн юм. Эгзэгтэй үед тэрбээр түүхэн шийдвэр гаргаж, Улстөрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр огцруулсан нь “оготны хамраас цус гаргаагүй” бий болсон ардчиллын суурийг тавьсан гэж зүй ёсоор үнэлэгдэж, нэн шинэ цагийн түүхэнд үлдсэн юм. Үүгээрээ Ж.Батмөнх Монголд ардчилал бүрэн ялахад түүхэн гавьяа байгуулсан билээ. Ардчиллын үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Ж.Батмөнх агсныг ардчиллын партизанууд ч хүндэтгэн дурсаж явдаг билээ.

24tsag.mn