УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд даваа гаригт бүлгийн даргын үүрэгт ажлаа сайн дураараа өгсөн. Тиймээс түүний орны хүнийг томилохоор МАН-ын удирдах зөвлөл яг одоо хуралдаж байна. Өглөө эхэлсэн уг хуралдаанд удирдах зөвлөлийн гишүүд орон нутгийн зарим гишүүд оролцож байна. Удирдах
зөвлөлийн хуралдаанаар эхлээд бүлгийн даргад Су.Батболдын нэрийг
дэвшүүлсэн ч олонхийн санал авч чадаагүй юм. Ингээд дахин хэлэлцээд,
Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарын нэрийг бүлгийн даргад дэвшүүлэхээр болж, нууцаар санал хураах гэж байна. Тэдний хамгийн олон санал авсан нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга болох юм.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (3)