Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Бямбацогт: Бүтээлч бүлэг байлгахын төлөө ажиллана

2013-12-11
0
ЖИРГЭХ
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж дэд даргаар ажиллаж байсан С.Бямбацогтыг олонхийн саналаар бүлгийн даргаар сонголоо. Бүлгийн дарга Н.Энхболд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн учраас өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж УИХ дахь МАН-ын бүлгийн даргад С.Бямбацогт, Ж.Энхбаяр нарыг нэр дэвшүүлж өрсөлдүүлэхээр болсон юм.
    DSC_0109УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж дэд даргаар ажиллаж байсан С.Бямбацогтыг олонхийн саналаар бүлгийн даргаар сонголоо. Бүлгийн дарга Н.Энхболд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн учраас өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж УИХ дахь МАН-ын бүлгийн даргад С.Бямбацогт, Ж.Энхбаяр нарыг нэр дэвшүүлж өрсөлдүүлэхээр болсон юм. МАН-ын бүлгийн хуралдаанд оролцсон 25 гишүүнээс 16 нь С.Бямбацогтыг дэмжлээ. Харин түүний оронд буюу бүлгийн дэд даргыг намын дүрэмд заасны дагуу өрсөлдөөний зарчмаар сонгох юм. Мөн бүлгийн хуралдаанд намын XXVII Их хурлаас хойш хугацаанд намын шинэ удирдлагууд, Удирдах зөвлөлийн гишүүдийн орон нутагт ажилласан дүнг танилцуулж, цаашид энэ чиглэлээр хэрхэн ажиллах талаар ярилцсаныг МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд сэтгүүлчдэд танилцууллаа.

Сандаг овогтой Бямбацогт 1974 онд төрсөн, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрээр 1992 онд Ховд аймгийн Ховд хотын 10 жилийн хоёрдугаар дунд сургууль, 1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. 2005 онд Голландын Маастрихын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2006-2008 онд Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр хоёронтоо сонгогдон ажиллаж байгаа залуу улстөрч юм.

Мөн 1998-2000 онд "Ховдын өргөө" ХХК-ийн ерөнхий захирал, 2000-2006 онд "Нью Прогресс" группийн захирал, 2006-2008 онд "Нью Прогресс" группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2008 онд "Нью Прогресс" группийн ерөнхийлөгчөөр ажиллаж байв.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэвлэлийн бага хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Юуны өмнө бүлгийн дарга болсонд баяр хүргэе. Ажилдаа ямар зарчим баримталж ажиллах вэ?

-Сөрөг хүчин буюу цөөнхийн бүлгийн дарга хийнэ гэдэг амар ажил биш. Хариуцлагатай, санаачилгатай, идэвх зүтгэл чармайлт гаргаж хийх ёстой ажил. Дарга гэхээсээ илүүтэй зохицуулагч менежер гэж ойлгож байгаа. МАН-ын XXVII Их хурлаас хойш намын бүлгийн гишүүд 21 аймаг, есөн дүүрэгт ажилласан. Энэ үеэр бүлгийн гишүүдийг илүү санаачилгатай ажиллаач гэсэн шаардлагыг намын гишүүд, ард иргэд тавьж байсан. Тийм болохоор бидний хувьд хийх ажил их байна. Сөрдөг биш бүтээлч бүлэг байлгахын тулд өөрөөс хамаарах бүхнийг хийж ажиллана.

-Бүлгийн даргаар сонгогдсоны дараа бүлгийн гишүүд тань юу гэж захив?

-Бүлгийн даргад Ж.Энхбаяр гишүүн бид хоёр өрсөлдсөн. Бид хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Миний хувьд бүлгийн дэд даргаар ажиллаж байсан. Гишүүдэд бидний талаар асууж тодруулах зүйл харьцангуй бага байлаа.

-2016 оны сонгуулийн өмнө Та УИХ дахь намын бүлгээ удирдах хариуцлагатай албан тушаал хүлээн авлаа. Энэ сонгуульд хэрхэн амжилттай оролцох нь та бүхнээс шалтгаалах нь ээ?

-Бүлэг дээр тулгуурлаж улс төр явагдана. 2016 оны сонгуулийн үр дүн, МАН-ын ялалт бүлгийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Тиймээс 26 гишүүн маань үүнд манлайлж ажиллах ёстой гэж ойлгож байгаа.

-Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар таны санаачилсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Энэ асуудлаар үндэсний зөвшилцөлд хүрэх алхмыг тавилаа гэж ойлгож болох уу?


-Өнөөдөр Монголын төр бодлогогүй байна. Бодлогогүй байгаагийн харгайгаар улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал хүндэрсэн. Тийм учраас бид харилцан ойлголцож зөвшилцдөг байвал бодлого тогтвортой, тодорхой болох юм. Олонхи нь хүч түрсэн байдлаар төрийн бодлогыг тодорхойлбол цөөнх нь олонхи болсон үедээ өмнөх бодлогыг өөрчилдөг байдлаар 20 гаруй жил явж ирсэн. Энэ байдлыг өөрчлөхийн тулд бид ойлголцож зөвшилцөж ажиллах ёстой.

-Цаашдаа хууль тогтоох үйл ажиллагаатай холбоотой бодлогын төвшинд шийдэх ёстой асуудалд бүлгийн зүгээс хэрхэн анхаарах вэ?


-Засгийн газар сайн ажиллаж чадахгүй байгааг хаа сайгүй ярьж шүүмжилж байна. Цаашдаа бид Засгийн газрын хариуцлага тооцох асуудалд анхаарч ажиллана. УИХ-аар хэлэлцэх гэж байгаа хуулиуд дээр анхаарах зүйлүүд бий. УИХ-ын нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдааны ирц бүрдэхгүй байна. Олонхид олонхи шиг бай, ард түмний өгсөн итгэлийг дааж ажилла гэдэг шаардлагыг тавьж ажиллана.
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (172.56.38.216)
    Amjilt
    2013 оны 12 сарын 12 | Хариулах
  • иргэн (202.21.113.139)
    наад яриад байгаагаа ажил хэрэг болгож үз,худлаа ярьдаг,худалч хүмүүс наад УИХ-д чинь хангалттай олон байна
    2013 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    za amjilt
    2013 оны 12 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    саяхан
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    35 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    4 цаг 18 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    4 цаг 41 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    5 цаг 6 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    6 цаг 30 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    6 цаг 32 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    6 цаг 54 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    6 цаг 59 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    8 цаг 29 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    8 цаг 31 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    9 цаг 12 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    10 цаг 10 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    10 цаг 23 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    10 цаг 32 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    10 цаг 54 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    11 цаг 21 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    11 цаг 21 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    11 цаг 21 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    11 цаг 26 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК