
Өчигдөр "Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүд хуралдаж, зарим асуудлуудыг хэлэлцэж эхэллээ. Хурлаар тус компанийн ирэх жилийн ажлын төлөвлөгөө, энэ жилийн тайланг хэлэлцэж байгаа аж. Мөн олны анхаарал татаад байгаа далд уурхайн ажлыг үргэлжлүүлэх асуудлыг ч ойрын өдрүүдэд хэлэлцэх юм байна. Тус хурлын талаар олон нийтэд мэдээлэл хаалттай байдаг ч өнөөдөр хурлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болсон гэж "Эрдэнэ-Оюутолгой" компаниас мэдээлжээ.