Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд бизнес эрхлэгчдийг торгох ажиллагаа хүчээ авлаа

2013-12-12
0
ЖИРГЭХ
Урьд жилүүдэд үзээгүй "Монгол фашизм"-ыг энэ жил үзэж байна хэмээн 23 жил хувиараа бизнес эрхэлсэн нэгэн эмэгтэй ярив. Б.Бадамханд гэх энэ эмэгтэй "Хатан сүлжээ" компанийн захирал бөгөөд МҮХАҮТ-ын дэргэдэх
    231b361c877c1af9bigУрьд өмнө нь үзээгүй "Монгол фашизм"-ыг энэ жил үзэж байна хэмээн 23 жил хувиараа бизнес эрхэлсэн нэгэн эмэгтэй ярив. Б.Бадамханд гэх энэ эмэгтэй "Хатан сүлжээ" компанийн захирал бөгөөд МҮХАҮТ-ын дэргэдэх "Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд"-ийн холбооны тэргүүний үүрэгт ажлыг давхар гүйцэтгэдэг гэнэ. Түүний ингэж ярих болсон шалтгаан нь сүүлийн үед төрөөс ирж буй янз бүрийн дарамттай холбоотой аж.

Тэрбээр энэ үгийг өчигдөр Ерөнхийлөгчийн бизнесмэнүүд болон сэтгүүлчидтэй уулзсан зангиагүй уулзалтын үеэр хэлсэн юм.

Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр рүү” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг санаачилан  зохион байгуулсан. Уг  ажлынхаа хүрээнд УИХ-ын гишүүдтэй ч уулзаж, цаашид төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй хүргэх ямар арга механизм байна, бизнес эрхлэгчид бизнесээ хийх бололцоог төр нь олгохын тулд юун дээр анхаарах ёстой вэ. Гол нь хэрэгжүүлэх талд УИХ ямар үүрэгтэй оролцох, Засгийн газар мөн ямар үүрэг хүлээх гээд олон асуудлыг ярилцсан юм.

Гишүүд ч уг уулзалтад маш тэвчээртэй сууж идэвхтэй оролцсон талаар Ерөнхийлөгч онцолж байна лээ.

Тэгвэл Б.Бадамханд гуай болон түүний адилаар бизнес эрхэлдэг хүмүүст санаа бодол, санал зөвлөмжөө Ерөнхийлөгчдөө дуулгах сайхан боломж олдсон нь өчигдөр байсан юм.

 “Зангиагүй” гэж тодотгосон уг уулзалт үнэхээр ч албаны яриа хэлэлцээрээс хол, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлсэн, болж бүтэхгүй байгаа зүйлээ нээлттэй ярилцсан уулзалт болсон. Энэ уулзалтад улс төрд байгаа бизнесмэнүүдээс бусад нь буюу Монголын хувийн хэвшлийг авч яваа томоохон компанийн 300 орчим удирдлага иржээ. Энэ уулзалтаар Ерөнхийлөгч цаашид хийж хэрэгжүүлэх олон ажлын эхлэлийг тавьсан бөгөөд бизнесмэнүүд ч энэ талаар санал бодлоо чөлөөтэй дэлгэж ярьсан юм.

Уулзалтыг эхлэхээс аваад дуусах хүртэл онцолсон ганц зүйл нь бизнесийн орчинг таатай болгоё, сайжруулья, төр махны ченж хийхээ болъё, баялаг бүтээгчдэд боломж олгоё, тэднийгээ дэмжье гэдэг л санаа байлаа.  Үүнд л “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжихийн бас нэгэн гол санаа нь оршиж байгаа. Тэгэхээр юунаас эхлэх ёстой, хэрхэн яаж ажиллах юм, өөрийнхөө зүгээс ямар үүрэг, оролцоотой ажиллах талаараа ч Ерөнхийлөгч танилцуулсан юм.

Үүний дараа бизнесмэнүүд үг хэлж, хурсан гомдлоо ч бас Ерөнхийлөгчид дуулгаад авсан. 

Ингээд Б.Бадамханд болон түүний нөхдийн "Монгол фашизм"-ын талаар ярьсан зүйлийг дэлгэрүүлэн хүргэе. 

“Хатан сүлжээ” компанийн захирал Б.Бадамханд: - Би татварын дарамтыг олон жил үзсэн. Гэхдээ энэ жил татварын дарамтаас гадна янз бүрийн салбарын төрөл бүрийн дарамт илүү ирдэг боллоо. Сүүлийн үед ажил руу дайрч орж ирээд ямар ч зөвшөөрөлгүй бүтээгдэхүүн хураадаг болсон. Үндэслэлээ тайлбарлахдаа иргэний гомдлоор л гэдэг. Өмнө нь гадны хөрөнгө оруулалттай компаниуд Монголд үйл ажиллагаагаа явуулж байхад төсөв бүрдчихдэг байсан. Гэтэл сая гаргасан хуулиас болоод гадныхан хөрөнгөө татчихсан. Тэгээд нөгөө төсвийнхөө зардлыг олж чадахаа байсан. Тиймээс бизнесмэнүүд буюу бид нарыг дарамталж төсвөө бүрдүүлж байна. "Хувийн бизнесмэнүүдээс ямар нэгэн “но” ол. Тэгээд хэдэн ч саяар хамаагүй торго" гэсэн зарчмаар л ажиллаж байна шүү дээ. Энэ жилийн хувьд үнэхээр “Монгол фашизм”-ийг үзэж байна. Бид үнэхээр айдастай ажилдаа ирж байгаа. Хүний халдашгүй эрхэнд халддаг. Саяхан манай салбарт шалгалт явуулсан. Тэгэхдээ намайг 10 саяар торгосон. Би алдаа хийгээгүй учраас зохих ёсны байгууллагуудаар нь явж байгаад торгуулаагүй. Тэгсэн байцаагч “Угаасаа бүх газрыг шалгаж байгаа юм. Гэхдээ та шалгуулсан учраас 3 сая төгрөг өгчих” гэсэн. Би алдаа гаргаагүй юм чинь юу гэж торгууль төлөх юм. Шууд дайрч орж ирээд шалгалт явуулсан. Аль байгууллагаас орж ирсэн дарамт гэдгийг би хэлмээргүй байна”.

images“Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар: -Бизнесмэнүүдэд ирэх дарамт сүүлийн үед ихсэх боллоо. Миний хувьд ганзага зөөж олсон мөнгөөрөө авсан газраа нэг жилийн өмнө Нийслэлийн удирдлагуудад булаалгасан. Гэхдээ шүүхээр явсаны эцэст өөрийнхөө өмч гэдгийг тодорхой болголсан. Энэ мэт үнэхээр их дарамт байна. Бөөн ажил болж ганц барилга барьж эхлэнгүүт Мэргэжлийн хяналтын газар, ШӨХТГ, нийслэл, цагдаа, ОБЕГ гээд нэг их олон газраас ирээд дуртай цагтаа ажлыг маань зогсоодог. Гэтэл ажил зогсож байх хооронд банкнаас авсан мөнгөний хүү өсөөд байгаа. Тэгээд л бид алдагдалд ороод байна шүү дээ”

Энэ мэт ижил зовлонтой бизнесмэнүүд өчигдөр Ерөнхийлөгчид учир явдлаа хэлсэн нь энэ. Тиймээс ухаалаг төртэй болохын тулд төр нь төрийн ажлаа,  бизнесмэнүүд нь бизнесээ  хийдэг болгохын тулд Ерөнхийлөгч цаашид тэдэнтэй хамтарч ажиллахаа энэ үеэр илэрхийлсэн.
 
Баялаг бүтээгчдээ төр дэмжиж, гадны хөрөнгө оруулалтаа татаж чадвал бид цаашид хүчирхэг болно гэдгийг тэрбээр энэ үеэр дуулгасан. Нөгөө талаар бизнесмэнүүд ч үүнд идэвхтэй, оролцоотой, санаачилгатай ажиллах ёстой. Ингэхийн тулд өөрсдийнх ажилд хамаатай хууль санаачилбал  түүнд оролцдог санаа бодлоо илэрхийлдэг байя гэдгийг ч уг уулзалтаар тохирч авсан юм. Харин төр макро төвшний ажилдаа анхаарлаа хандуулж, микро эдийн засагт хэтэрхий гар дүрэх шаардлагаггүй гэдгийг л бизнесмэнүүд хэлж байлаа.

Бид уулзалтын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй хүргэх болно.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • зочин (202.70.44.46)
    Төсвөө бүрдүүлж чадаагүй сангийн яам,ажлаа мэддэггүй татварын албаны дарга нарыг өөрчил. Төсөв тасарна гэдэг нь шууд хууль зөрчсөн хэрэг. Салбарын сайд ямар ч тайлбаргүй шууд л огцрох ёстой. Ерөнхийлөгчийн тэр олон зөвлөх юу хийж юугаа зөвлөдөг байнаа...
    2013 оны 12 сарын 12 | Хариулах
  • an (103.26.194.107)
    tegeed elbegee tyslakh uu hahaha
    2013 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.91.119.102)
    guc guc manai AH tatvaraa hucheer avna za yu,
    2013 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    An ulairch baiana shvv
    2013 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.194.159)
    ta nar tatvaraa shudraga tuluh heregtei tegvel yalaa gej iim yum boloh ve
    2013 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.169.54.20)
    AN iinhaan ingej bolno gej vv
    2013 оны 12 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    саяхан
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    35 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    4 цаг 19 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    4 цаг 42 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    5 цаг 7 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    6 цаг 31 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    6 цаг 33 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    6 цаг 55 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    7 цаг 0 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    8 цаг 29 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    8 цаг 32 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    9 цаг 13 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    10 цаг 11 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    10 цаг 24 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    10 цаг 33 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    10 цаг 55 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    11 цаг 22 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    11 цаг 22 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    11 цаг 22 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    11 цаг 27 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК