
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 09.00 цагт эхлэхээр товлосон ч бас л гишүүдийн ирц бүрдэхгүй байгаагаас саатаад байна. Ажлын цагаас гучин минут өнгөрөөд байхад чуулганы танхимд 10 гаруй гишүүн л иржээ. Уг нь өнөөдөр Р.Амаржаргал гишүүний асуудлыг хэлэлцэж, нууцаар санал хураах чухал өдөр. Мөн удаан дуншиж буй Алтны худалдааны ил, тод байдлын тухай хууль, Агаарын тухай хуулийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Ийм чухал асуудлуудыг хэлэлцэхээр байгаа ч ажлаа тасалж "сурсан" гишүүд бас л сураггүй. УИХ-ын дарга З.Энхболд бахь байдгаараа хүлээсээр л.
Сэтгэгдэл (1)