
УИХ-ын гишүүн С.Бямбацогт өчигдөр МАН-ын УИХ дахь бүлгийн даргаар томилогдсон билээ. Түүнийг тус намын УИХ дахь гишүүдийн 16 нь дэмжиж саналаа өгсөн байна. Харин түүнтэй өрсөлдсөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаярт есөн хүн саналаа өгчээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн С.Бямбацогт өрсөлдөгчөөсөө хоёр дахин илүү санал авч, ийнхүү бүлгийн дарга болсон байна.
Н.Энхболдын оронд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, М.Энхболд нарын нэр яригдаж байсан ч ийнхүү залуу гишүүн УИХ дахь МАН-ын гишүүдийг ахлах болоод байгаа юм.
Сэтгэгдэл (3)