
Элчин сайд Н.Тулга Исланд Улсын Ерөнхийлөгч Олафур Гримссонтой уулзахдаа хоёр орны харилцаа хамтын ажиллагааг, тэр дундаа худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв. Харин Исландын Ерөнхийлөгч Гримссон газрын гүний дулааны хүч буюу геотермал эрчим хүчийг ашиглах салбарт Исланд Улс дэлхийд тэргүүлэх технологи, нөү-хау, туршлагатай бөгөөд энэ чиглэлд Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Н.Тулга мөн Исландын Гадаад хэргийн яамны Байнгын төрийн нарийн бичгийн дарга Эйнар Гүннарссон, Монгол Улсын Өргөмжит консул Фридрик Хробяартссон зэрэг хүмүүстэй улзалт хийв.