
УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Гишүүд энэ асуудлаар нууцаар санал өгсөн бөгөөд олонхи нь буюу 65 гишүүний 34 нь Р.Амаржаргал гишүүнийг чөлөөлөхгүй гэсэн саналыг дэмжсэн байна. УИХ-ын дарга З.Энхболд өргөдөл гаргасан Р.Амаржаргал гишүүнийг ажлаа үргэлжлүүлнэ гэдгийг дуулгаад "Түүний хэлсэн үгэнд бид дүгнэлт хийх ёстой. Алдаа байвал засах ёстой" гэв.
Сэтгэгдэл (1)