
Ерөнхий сайд Монгол Улсын дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд Кувейт улс тусламж дэмжлэг үзүүлж байгаад талархаж байгаагаа хэлээд цаашдын хамтын ажиллагаагаа зөвхөн зээл тусламж биш хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Кувейт улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халид Иатим Аль Фадли Ерөнхий сайдыг хүлээн авч уулзсанд талархснаа илэрхийлээд цаашид хоёр улсын хооронд зөвхөн эдийн засгийн хүрээнд бус соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулан ажиллах болно гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.