Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Том төрөөс ухаалаг төр рүү" үндэсний чуулган зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тэгвэл өнөөдөр Төрийн ордонд "Ухаалаг төр рүү шилжих" тунхаг бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Үүнд Д.Эрдэнэбат зэрэг цөөнгүй гишүүд гарын үсэг зурав. Харин энэ чухам ямар учиртай тунхаг болохыг олон нийт төдийлөн ойлгохгүй байна. Ингэж гарын үсэг зураад л ухаалаг төр рүү шилжчихдэг бол ямар вэ? Том төрийг ухаалаг төр болгох ёстой гэсэн Ерөнхийлөгч гарын үсэг зурах биш, ондоо ажил хийх хэрэгтэй тухай ярьсан баймаар?

