
Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгчид аймгийн Засаг даргын албан тушаалд А.Эрдэнэбаатарыг нэр дэвшүүлж, олонхийн саналаар дэмжсэн. Тэгвэл А.Эрдэнэбаатарыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр уг албан тушаалд батламжилсан байна. Тэрбээр өмнө нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаар ажиллаж байсан аж.
Тус аймгийн хувьд орон нутгийн хурлын сонгуулиас хойш Засаг даргынхаа асуудлыг шийдэж чадахгүй жил гаруй болсон. Өмнө нь эл аймагт орон нутгийн сонгуулиар ялалт байгуулаад байсан Л.Ганболдын нэрийг Засаг даргад өргөн барьсан ч Ерөнхий сайд гурван ч удаа буцаасан юм.
Сэтгэгдэл (1)