
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар Малайз Улсад Монгол Улсын консулын төлөөллийг нээх асуудлыг Гадаад харилцааны сайдын зөвлөлийн хуралдаанд өнөөдөр хэлэлцүүллээ. Малайз Улсад Монгол Улсын иргэдийн эрх, эрх ашиг ноцтойгоор зөрчигдөх явдал удаа дараа гарч, ялангуяа иргэн Ш.Алтантуяа болон хар тамхины хэрэгт холбогдсон оюутнуудын хэрэг шийдэгдэхгүй удааширч байгаа. Мөн Монгол Улсын иргэн Э саяхан учир битүүлгээр амь насаа алдсан нь ийнхүү тус улсад Монгол Улсын консулын төлөөллийг нээх нь нэн чухал болохыг Гадаад харилцааны сайд Л.Болд хуралдааны явцад онцлон тэмдэглэлээ.
Одоогийн байдлаар, тус улсад нийт 500 орчим монгол иргэн сурч, ажиллаж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (4)