Женевт төвтэй “Олон Улсын Худалдааны Төв (International Trade Centre) байгууллагаас Лондон хотноо 2013 оны 12 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд ноолуурын чиглэлээр “Нэхмэл эдлэл болон хувцасны худалдан авалтын зөвлөгөө” олон улсын семинар зохион байгууллаа.Их Британийн Парламентийн буюу Вестминстерийн Ордонд болсон энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас “Хатан Сүлжээ” ХХК-ийн ерөнхий захирал Б. Бадамханд, “Нанс Кашмир” ХХК-ийн захирал С. Нансалмаа, “Сноуфилдс” ХХК-ийн захирал Э. Нарантуяа нар оролцсон байна. Семинарын үеэр үйлдвэрлэлийн брэндийг бий болгох, дизайныг уламжлалт болон орчин үеийн хандлагад нийцүүлэх, олон улсын маркетинг хэрэгжүүлэх, эцсийн борлуулагчтай хэлэлцээ хийх зэрэг сэдвээр ноолуурын салбарын экспертүүд хичээл заасан бөгөөд семинарын явцад Лондонгийн алдартай ноолуурын дэлгүүрүүдэд зочилж туршлага судлах, шинэ худалдан авагч нартай уулзаж танилцах зэрэг арга хэмжээ болсон.
Монгол Улсыг төлөөлж энэхүү арга хэмжээнд ИБИУНВУ-д суугаа ЭСЯ оролцсон. “Олон Улсын Худалдааны Төв”-өөс 2014 онд Монгол Улсын ноолуурын салбар дахь эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.


















































