
МАН-ын бүлгийн хурлаар өнөөдөр Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах хүсэлтийг гаргахаар болсон билээ. Тэгвэл яг одоо тус бүлгийн гишүүд уг хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барих гэж байна. Тиймээс ирэх долоо хоногоос дээрх хоёр сайдын асуудлыг байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм.
С.Бямбацогт МАН-ын бүлгийн дарга болсноор АН-ын Засгийн газрын зарим том асуудлыг ийнхүү хөндөж, хөдөлгөөнд оруулж эхэллээ. МАН-ын бүлгийн гишүүдээс гадна АН-ын зарим гишүүн ч Ч.Улаан, Н.Батбаяр сайд нарыг ажилдаа хариуцлагагүй хандаж байна хэмээн шүүмжлэх болсон юм.
Сэтгэгдэл (1)