Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах бичгийг МАН-ын дарга М.Энхболд, бүлгийн дарга С.Бямбацогт дөнгөж сая УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Ч.Улаан болон Н.Батбаяр сайд нарыг огцруулах нь зөв гэж үзсэн билээ. Уг огцруулах бичигт МАН-ын бүлгийн 26 гишүүн гарын үсэг зурсан байна.
Эдийн засаг хүндэрч, ард түмний амьдрал муудаж байгаа учраас салбарын хоёр нь сайд нь хариуцлага хүлээх ёстой гэж МАН-ын бүлгээс үзэж байгаа юм. Цаашдаа ч ажлаа муу хийж байгаа бусад сайдуудыг огцруулах асуудлыг хөндөнө гэдгээ МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт дуулгасан билээ.

Т.Энхэлээ

Сэтгэгдэл (3)