
УИХ дахь МАН-ын бүлэг шинэ даргатай болж, бүтцийн өөрчлөлт хийсэн. Бүлгийн дэд дарга С.Бямбацогт албан тушаал дэвшсэн тул түүний оронд ажиллах хүнийг сонгохоор ярьж байна. Энд МАН-ын УИХ дахь залуу гишүүд болох О.Содбилэг, Н.Номтойбаяр нарын нэр дуулдаж байгаа юм. Гэхдээ нам доторх бүлэг, фракциуд УИХ-ын гишүүн О.Содбилэгийг илүү дэмжиж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
Тиймээс энэ долоо хоногт МАН-ын УИХ дахь бүлгийн дэд даргын ажлыг залуу гишүүн О.Содбилэг авах магадлал өндөр байна.
Сэтгэгдэл (7)