МАН-ын дарга М.Энхболд, намын бүлгийн дарга С.Бямбацогт нар Сангийн сайд Ч.Улаан, Эдийн Засгийн хөгжлийн яамны дарга Н.Батбаяр нарыг огцруулах хүсэлтээ өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод гардуулсан. Тус хоёр сайдыг огцруулах бичигт МАН-ын бүлгийн 26 гишүүн гарын үсэг зурсан.Эдийн засаг хүндэрч, иргэдийн амьдрал доройтож байгаа учраас салбар хариуцсан сайд нар нь огцрох шаардлагатай гэж МАН-ын бүлгийнхэн үзэж байгаа юм.
Харин огцрох шаардлагыг хүлээгээд буй Н.Батбаяр, Ч.Улаан сайд нарын хувьд албан тушаалаасаа салахгүйн тулд УИХ-ын гишүүдтэй нэг бүрчлэн уулзаж, өөрсдийг нь дэмжихийг хүсч эхэлжээ. Тэд өнгөрсөн шөнөжин гишүүдтэй уулзсан гэж зарим эх сурвалж мэдээлж байна. Мөн өнөөдөр ч тэдний уулзалт үргэлжлэх аж. Ямартай ч тэд өндөр албан тушаалаасаа амархан салахгүйн тулд энэ мэт аргыг хэрэглэж эхэлжээ.



















































