
Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах хүсэлтийг МАН-ын бүлгийн гишүүд гаргасан билээ. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүд хуралдаж "огцруулах шаардлагагүй" гэж үзсэн байна. Учир нь МАН-ын бүлгээс тавьсан үндэслэлийг ажлаас нь огцруулах хэмжээний үндэслэл биш байна гэж үзжээ.
Мөн АН-ын бүлгийн гишүүд энэ асуудлаар яг одоо хуралдаж байна. Гэхдээ АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр "Хоёр сайдыг огцруулах шаардлагагүй" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.