Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах санал гарсантай холбогдуулж өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд ээлжит бусаар хуралдаж байна. УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг хуралдаж сайд нарыг огцруулах үндэслэлгүй гэж үзсэн бол Ардчилсан намын бүлэг яг одоо уг асуудлаар хаалттай хуралдаж байна.
Сануулахад, өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгээс Н.Батбаяр, Ч.Улаан сайд нарыг огцруулах хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барьсан. Тэд улсын эдийн засаг уруудаж, ард түмний амьдрал доройтож байгаа учраас салбар хариуцсан хоёр сайд нь огцрох ёстой гэсэн байр суурьтай байгаа билээ.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (2)