Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Улаан: Огцруулах хуулийн үндэслэл байхгүй байна

2013-12-17
0
ЖИРГЭХ
МАН-ын бүлгийн зүгээс  эдийн засагт үүссэн хүнд нөхцөл байдлыг Сангийн сайд Ч.Улаан,   Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нартай холбон үзэж,
   217c42774b57bc5big МАН-ын бүлгийн зүгээс  эдийн засагт үүссэн хүнд нөхцөл байдлыг Сангийн сайд Ч.Улаан,   Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нартай холбон үзэж, өчигдөр уг хоёр сайдыг огцруулах хүсэлтийг УИХ-д өргөн барьсан.  Тэгвэл энэ талаар Сангийн сайд Ч.Улаан доорх тайлбарыг хийлээ. 

- МАН-аас дөрвөн асуудлыг гаргаж тавьсан.  Үүний нэг нь Төсвийн тодотголыг 2014 оны төсвийн төсөлтэй  хамтруулан хийхдээ эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт хийсэнгүй  гэх асуудал байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Төсвийн хуулинд тодотгол хийх нөхцлийг маш тодорхой зааж хуульчилсан. Өөрөөр хэлбэл ДНБ-ний гурван хувьтай тэнцэх хэмжээгээр улсын төсвийн алдагдал нэмэгдсэн үед Засгийн газар УИХ-д төсвийн тодотгол өргөн барина гэж заасан. 2013 оны нэгдүгээр улиралд төсөв алдагдалгүй гарсан. Хоёрдугаар улирлын дүнгээр ч мөн алдагдалгүй. тэгэхээр нэг хоёрдугаар улирлын дүнгээр төсөвт тодотгол хийх нөхцөл байдал  үүсээгүй байсан нь ойлгомжтой. Харин гуравдугаар улирлын дүнгээр буюу албан ёсны статистикаар  төсвийн алдагдал нэг хувьтай байсан. Нэг хувийн алдагдалтай байх үед мөн л хуулийн болзол хангагдаагүй.  Гэхдээ засгийн газар  гурван улирлын явц, үлдэж байгаа нэг улирлын төсөөллийг харгалзан үзээд УИХ-д төсвийн тодотголыг өргөн барьж, хуулийн хугацаанд хэлэлцэн батлагдсан.

-Төсвөөс гадуур санхүүжилт  буюу Чингис бондтой холбоотой асуудлыг бас тавьсан байсан?

- Дотроо хэд хэдэн асуудал бий. Нэгдүгээрт их хэмжээний үнэт цаас гаргасан, хоёрдугаарт цагаа олоогүй үед үнэт цаасыг боловсруулсан, гуравдугаарт  улсын  төсвийн гадуур энэ хөрөнгийг зарцуулж байна гэх асуудлууд байгаа. 1912 оны 10.25-нд УИХ  Засгийн газарт үүрэг өгч 52 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоолоор бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, гадаадын санхүүгийн зах зээл дээрээс 5 тэрбум долларын эх үүсвэрийг босго гэдэг даалгавар өгсөн. Тогтоол 2012-2014 онд  буюу гурван жилийн хугацаанд хэрэгжихээр гарсан байгаа. Энэ  хүрээнд ажиллаж  2013 оны төсөвт Чингис бондын талаар тодорхой асуудлуудыг тусгасан.  Тухайлбал Чингис  бондын жил тутам үйлчлэх зардал буюу хүүгийн нэг  жилийн төлбөрийг тусгасан. Хоёрдугаарт Монгол Улсын өрийн хязгаар дотор Чингис бондын энэ хэмжээг харгалзан үзсэн. Өөрөөр хэлбэл хуулиар заасан хязгаарт багтаасан гэсэн үг. Жишээ нь яагаад 1.5 биш  2 тэрбум  байгаагүй  вэ гэхээр хуулиар тогтоосон Монгол Улсын өрийн хязгаар давчих гээд байсан юм. Гуравдугаарт 2014 оны төсвийг боловсруулахдаа УИХ-аар батлагдаагүй үндэслэлийг ашиглаж тооцооллоо  хийсэн гэдэг асуудал. Үүний цаана  2013 оны тавдугаар сард баталсан Төсвийн хүрээний мэдэгдлийг үндэслээгүй гэсэн санаа явж байгаа юм. Төсөв батлагдахдаа төсвийн хүрээний мэдэгдлийг батлаад, тэр дагуу төсвийн эрх захирагчдад төсвийн хязгаар үзүүлэлтүүдийг Сангийн яам хүргүүлнэ, энэ хязгаарт багтааж УИХ-д төсвөө өргөн барина. Хэрэв зайлшгүй  шаардлагаар Төсвийн хүрээний мэдэгдлээс  зөрүүтэй тооцоолол хийвэл   Төсвийн хүрээний мэдэгдлийг хамтад нь өргөн барина гэсэн хуулийн заалттай. Төсвийн хүрээний мэдэгдлийг баталж мөрддөг практик иМонгол Улсад хэрэгжээд долоон жил болж байна.  Энэ хугацаанд жил бүр яг энэ жишгээр л  явж ирсэн. Ер нь жил бүхэн Төсөв, Төсвийн хүрээний мэдэгдэл  хамт явдаг, хоорондоо уялдсан зохицуулалт хийгддэг. Батлагдсан төсөвтөө уялдуулж  төсвийн хүрээний мэдэгдэлдээ өөрчлөлт оруулаад явдаг жишгээр л явсан. Энэ бол хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа шүү дээ. Хэрэв төсвийн хүрээний мэдэгдлээс өөрчлөлт орохоор байвал саналаа үндэслэлтэй хамт оруулна гэсний дагуу л өргөн барьсан. Энэ жилийн төсөв ,  Төсвийн хүрээний мэдэгдлийн уялдаан дээр нэг зүйлийг онцолмоор байна. Хуулинд төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлж улсын төсвийг боловсруулна гэсэн заалт байгаа. Нийцүүлнэ гэдэг дотор улсын төсвийн зарлага баталж өгсөн Төсвийн хүрээний мэдэгдлийн зарлагын хүрээн дотор, гэхдээ яг тэр тоо хэмжээнээс бага байгаа. Өөрөөр хэлбэл зардлыг илүү танасан,  тэвчиж болох зардлыг тэвчинэ,  улсын төсвийн хөөсийг арилгана гэж бодлогоо тодорхойлсон.

-Улсын  төсвийн орлого бүрдүүлэх ажлыг оновчтой зохион байгуулж чадаагүйгээс 1.5 тэрбумаар орлого тасалдаж, төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн.  Үүнд Сангийн сайд таныг буруутай гэж үзэж байгаа?


-2013 оны төсвийн орлого юунаас болоод тасалдсан бэ гэдэг дээр бид анализ хийж, дүгнэлтээ танилцууллаа. Ер нь эдийн засгийн өсөлт маань бидний тооцож байсан хэмжээнд хүрсэнгүй. Үүнд гадаад, дотоодын нөхцөл байдал нөлөөллөө. Эдийн засгийн нийт өсөлтийн хэмжээ хүрэхгүй  байх нь төсвийн тэнцвэр алдагдахад нөлөөлж байгаа гол хүчин  зүйл. Нөгөө талаас  уул уурхайн салбарын нөлөө их байлаа. уул уурхайн бүтээгдэхүүний үнэ бидний анх төсөөлж байснаас доогуур  байсан.  Нөгөө талаар экспортод гаргах хэмжээ буурсан. 30 гаруй сая тонн нүүрс гаргана гэж тооцсон ч 70-80 хувийг нь гаргасан байх жишээтэй. Ингээд үйлдвэрлэсэн болон экспортод гаргасан хэмжээ буурснаар төсвийн орлого тасалдлаа. Гурав дахь үндсэн шалтгаан бол  импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний  хэмжээ буурсан. Энэ нь гадаадын  хөрөнгө оруулалт буурсан болон уул уурхайд бүтээгдэхүүн үйлдвэрлэл буурсантай шууд холбоотой. үүнийг дагаад импортын  бүтээгдэхүүнээс авдаг орлогын төлөвлөгөө  тасалдахад хүрчихлээ. Дараагийн нэг том хүчин зүйл нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах замаар 500 орчим  тэрбум төгрөгийн  орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон ч энэ гэрээ хэлцэл өнөөдрийг хүртэл дуусаагүй байна.  Хэлэлцээр дуусаагүй учраас  татвар авах асуудал шийдэгдээгүй. Ингээд үзэхэд нийт тасалдаж буй орлогын 90 орчим хувь нь шууд бидний хамааралтай үйл ажиллагаанаас болоогүй. Мэдээж  орлого бүрдүүлдэг Сангийн яам, татвар, Гаалийн ерөнхий газартай холбоотой тасалдал бий. Энэ шалтгааныг харгалзаад УИХ төсвийн тодотголыг баталж өгсөн. Хамгийн гол нь хуулиар тогтоосон шалгуур үзүүлэлтийг хангахад анхаарч бололцоотой арга хэмжээг авч ажиллаж байна.

-Ер нь дээрх үндэслэлүүд  сайдыг огцруулахад хангалтгүй гэж үзсэн үү?


-Тавьж байгаа  үндэслэлд бид нэг бүрчлэн тайлбар гаргаж өглөө. Энд шууд хууль зөрчсөн гэдэг үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн. Тайлбар өгнө гэдэг цаанаа шийдвэр гарч байна гэсэн үг. Нэгэнт хуулийн үндэслэл тогтоогдоогүй учраас  сайд нарыг огцруулах талаар  шийдвэр гарахгүй гэж ойлгож болно.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.21.113.139)
    ХЯТАДЫН ТӨРИЙН ХӨРӨНГӨТЭЙ КОМПАНИУД ГОЛДУУ МАН-ЫН ГИШҮҮДИЙН КОМПАНИУДТАЙ ХАМТАРЧ МӨНГӨ УГААДАГ БАЙВАА,ТӨР СОЛИГДСОНООС ХОЙШ ХЯТАДЫН ТӨРИЙН КОМПАНИУД МӨНГӨ УГААХАА ТҮР АЗНАВ,ҮҮНИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ТАТСАН ГЭЖ ӨӨР УТГААР ЯРЬЖ АРД ТҮМНИЙ ТОЛГОЙГ УГААНА,ЯС ЮМАН ДЭЭРЭЭ ХЯТАДЫН ТӨРИЙН КОМПАНИУД АН-ТАЙ УЧРАА ОЛОХ ГЭЭД БУЖИГНААД Л МОНГОЛЧУУДЫГ ДОРОМЖИЛСОН МАЯГТАЙ БАЙНА ДАА,ҮҮНИЙГ АРД ТҮМЭН ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ???????
    2013 оны 12 сарын 17 | Хариулах
  • Doogii (202.179.15.105)
    Харин тиймээ тэр чинь албан тушаал л олдож байвал амиа ч өгөхөд бэлэн дурак, зартай урвагч шүү дээ
    2013 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.194.114.196)
    энэ үнэхээр улайсан хүн юмаа, улс орны эдийн засаг ийм болчихоод байхад огцорход ч багадамаар юм
    2013 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    ene gariig ogtsruulaach dee
    2013 оны 12 сарын 17 | Хариулах
  • Zochin (103.9.90.82)
    Buruutai gegdej baigaa etgeed ooroo ooriigoo huuli zorchson esehiigee dugnechihsen uu. Ariun yavdal uu
    2013 оны 12 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    2 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    3 цаг 46 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    4 цаг 9 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    4 цаг 34 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    5 цаг 58 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    6 цаг 0 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    6 цаг 22 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    6 цаг 27 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    7 цаг 57 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    7 цаг 59 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    8 цаг 40 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    9 цаг 38 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    9 цаг 51 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    10 цаг 0 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    10 цаг 22 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    10 цаг 49 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    10 цаг 49 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    10 цаг 49 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    10 цаг 54 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    12 цаг 34 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК