
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр АНУ-д амьдарч буй монголчуудтай цахим уулзалт хийхээр болжээ. Цахим уулзалт Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд 09.00 цагт эхлэх юм байна. Уг уулзалтанд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар зэрэг холбогдох байгууллагын төлөөлөгчид мөн оролцоно гэж эх сурвалж мэдээллээ.