
Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах асуудлаар УИХ дахь намын бүлгүүд өчигдөр хуралдсан. "Шударга ёс" бүлгэм болон АН-ын гишүүд хоёр сайдыг огцруулах үндэслэл байхгүй гэж үзсэн. Тэгвэл бие даагч гишүүд өөр байр суурьтай байгаа бололтой. Тэд Ч.Улаан, Н.Батбаяр сайд нарыг огцруулна гэсэн МАН-ын хүсэлтийг дэмжиж магадгүй байгаа юм. Бие даагчид хоёр сайдыг хариуцлагагүй ажилласан гэсэн шүүмжилсээр явна.